Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Х.Батболд: 64 мянган орон сууцны бодит эрэлт бий
Орон сууцны борлуулалтын талаар Барилга, хот байгуулалтын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Х.Батболдтой ярилцлаа.

-Барилгын компаниудын байдал ямархуу байна вэ. Найман хувийн хүүтэй зээлийг зогсоосон нь орон сууцны борлуулалтад төдийгүй барилгын компаниудын санхүүгийн чадварт сөргөөр нөлөөлсөн шийдвэр болсон?
-Үндсэн хуулийн цэцээс ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг зогсоох шийдвэр гарсан нь барилгын компаниудад дарамт болсон нь ойлгомжтой. Мөн арилжааны банкуудад ч хүндрэл үүсгэсэн. Учир нь, барилгын компаниуд арилжааны банкнаас зээл авч барилга барьсан юм.
-УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүчингүй болгосноос хойш ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг олгож эхэлсэн үү?
-Ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг олгож эхэлсэн. УИХ-аас 2016 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Өнөөдрийн байдлаар 1139 өрх ипотекийн найман хувийн зээлд хамрагдсан.
-Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн судалгаагаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын орон сууцны борлуулалтыг энэ оны нэг сартай харьцуулахад 30 хувиар буурсан гэсэн үзүүлэлт гарсан. Мэдээж орон сууцны эрэлт буураагүй байх?
-Эрэлттэй холбоотой гэж бодохгүй байна. Орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувийг 10 болгох шийдвэр гаргаж олон нийтэд түгээсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд хүлээлт үүссэн. Урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудал учир дутагдалтай. Ер нь 10 хувь болгох боломж байхгүй.
-Жил ирэх тусам төдийгүй сар өнгөрөх тусам орон сууцны үнэ буурч байна. Үнэ буурах асуудлыг орон сууцны үнийн хөөс хагарч байна ч гэж үзэх хүмүүс бий. Энэ талаар?
-Саяхан авсан мэдээллээр бол шинэ он гарсаар орон сууцны үнэ 10.4 хувиар буурсан байна. Учир нь, эрэлтээс нийлүүлэлт давсан. 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын хэмжээнд 18 мянга 882 айлын орон сууц борлогдоогүй. Ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг тав болгох асуудлыг УИХ-аас яаралтай шийдвэрлэж, Засгийн газар болон Сангийн яам хэрэгжүүлэх журмыг баталбал ирэх хавраас орон сууцны борлуулалт сайжрах байх.
-Удахгүй барилгын ажил эхэлнэ. Ирэх хавраас хэчнээн орон сууц шинээр баригдах бол. Борлогдох болов уу?
-2016 онд 26 мянга 143 айлын орон сууц ашиглалтад оруулна. Эдгээр орон сууцны барилгын гүйцэтгэлийн 50 хувь нь хийгдсэн. Өмнөх жилийнхтэй нийлүүлбэл 44 мянган айлын орон сууцыг зах зээлд борлуулахад бэлэн байна.
Барилга хот байгуулалтын яамны хийсэн судалгаагаар 63 мянга 915 иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа. Ингээд бодохоор 64 мянган орон сууцны бодит хэрэгцээ байна гэсэн үг. Эдгээр иргэн орон сууцны зээлд хамрагдвал 44 мянган орон сууц зах зээлд бэлэн байна. Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох шийдвэр гарснаар иргэдийн дунд хүлээлт бий болсон нь үнэн.
Мөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр ч орон сууцны борлуулалт буурахад нөлөөлсөн юм. Ирэх гуравдугаар сараас орон сууцны борлуулалт хэвийн болно.
-Орон сууцны түрээсийн журам удахгүй батлагдана. Ямар шалгуур хангасан иргэд түрээсийн байранд орох вэ?
-“Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-т Төрийн орон сууцны корпорацын 929 айлын орон сууцыг хамруулсан. Улаанбаатар хотод 350, хөдөө орон нутагт 579 айлын орон сууц хөтөлбөрт хамрагдана.
Ингэснээр түрээслэх журам гарах ёстой. Уг журмыг Барилга хот байгуулалтын сайд батална. Улаанбаатар хотод “Буянт-Ухаа 2” хороололд 350 орон сууцыг түрээслэнэ. Залуучууд, бага дунд орлоготой иргэд болон эмзэг бүлгийн иргэд түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдахаар журамд тусгасан. Түрээсийн орон сууц нь 30-50 ам.метрийн хооронд байна. Улаанбаатар хотод 200-280, хөдөө орон нутагт 140-230 мянган төгрөгөөр түрээслэх юм. Тодруулбал, Улаанбаатар хотод 30 ам.метр талбайтай орон сууцыг 200, 50 ам.метр талбайтай бол 280 мянган төгрөгөөр түрээслэнэ.
Эрх зүйн чадамжтай, 21 нас хүрсэн, тогтмол орлоготой, нийгмийн даатгалын шимтгэл хоёроос доошгүй жил төлсөн, инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцгүй иргэн түрээсийн байрна хөтөлбөрт хамрагдах боломжтой.

0 Сэтгэгдэл