ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Сургуулийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” 7 дахь удаагийн тэмцээнийг ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” 7 дахь удаагийн тэмцээнийг 5 үе шаттайгаар 3 насны ангилалаар зохион байгуулахаар өгөөдөр Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” Төрийн бус байгууллага, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо зэрэг байгууллагын удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр энэхүү тэмцээнийг 2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудын дунд амжилттай явуулах бүх үндсийг хангах, мөн түүнчлэн «КЭС – БАСКЕТ» Сургуулийн сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээний журам болон энэхүү гэрээний дагуу тэмцээний шигшээ тоглолтуудыг хамтран зохион байгуулах, төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилах, шигшээ тэмцээнд оролцогч сургуулиудад сагсан бөмбөгийн нэг иж бүрдэл олгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцов.

Анхан шатны буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд бага, дунд, ахлах насны ангилалд нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын бүх сургуулийн нийт охид, хөвгүүдийн 6413 багийн 81158 сурагч оролцсон байна.
Дашрамд дуулгахад энэхүү 7 дахь удаагийн “Сурагчдын лиг”-ийн нийслэлийн шигшээ тэмцээний 3 насны ангилалын багуудын зөрлөг, хүрэл, алтан медалийн төлөөх тоглолт, шилдэг сурагдын "Мөрөөдөл" баг сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн Алтан Дорнод "Алтайн лидер" багтай халз тоглолт, "Кэс-Баскет" сурагчдын лиг фэйсбүүк группын "LIKE"-ны 5 ялагч, түрүүлэх багуудыг таах тааварт уралдааны ялагчийг тодруулах зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд 2016 оны 02 дугаар сарын 18-ны 08:30 - 17:00 цагийн хооронд “Буянт Ухаа” спортын ордонд зохион байгуулна гэж Нийслэлийн Биеийн тамир спортын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл