ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
О.Бурмаа Ази тивийн аварга боллоо
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Тайландад өчигдөр эхэллээ.
Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, Т.Сүхбаатар нарын удирдлага дор 16 тамирчин оролцож байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 63, 75 кг-ын барилдаан боллоо. 75 кг-д зодоглосон ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа эхний тойрогт Узбекстаны Л.Оринбаева, хагас шигшээд Казахстаны А.Гулмарал нарыг ялж, финалд 2013 оны залуучуудын дэлхийн аварга Р.Абетай барилдаж 2:0-ээр өрсөлдөгчөө яллаа. Гавьяат маань энэ тэмцээнд өмнө нь гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байсан бол энэ удаад аварга болж чадлаа. Харин 63 кг-д барилдсан Б.Нямгэрэл эхний тойрогт хийлсэн ч удаахь даваанд Энэтхэгийн Р.Анитад өвдөг шороодож, үзэгчийн суудалд шилжлээ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д Ц.Намуунцэцэг, 53 кг-д Д.Отгонцэцэг, 55 кг-д Г.Отгонжаргал, 60 кг-д О.Оюунтуяа, 69 кг-д З.Болортунгалаг нар барилдана.
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Тайландад өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, Т.Сүхбаатар нарын удирдлага дор 16 тамирчин оролцож байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 63, 75 кг-ын барилдаан боллоо. 75 кг-д зодоглосон ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа эхний тойрогт Узбекстаны Л.Оринбаева, хагас шигшээд Казахстаны А.Гулмарал нарыг ялж, финалд 2013 оны залуучуудын дэлхийн аварга Р.Абетай барилдаж 2:0-ээр өрсөлдөгчөө яллаа. Гавьяат маань энэ тэмцээнд өмнө нь гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байсан бол энэ удаад аварга болж чадлаа. Харин 63 кг-д барилдсан Б.Нямгэрэл эхний тойрогт хийлсэн ч удаахь даваанд Энэтхэгийн Р.Анитад өвдөг шороодож, үзэгчийн суудалд шилжлээ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д Ц.Намуунцэцэг, 53 кг-д Д.Отгонцэцэг, 55 кг-д Г.Отгонжаргал, 60 кг-д О.Оюунтуяа, 69 кг-д З.Болортунгалаг нар барилдана.
0 Сэтгэгдэл
























