ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Х.Мөнхбаатар: Сэтгэл зүрх минь бэлэн биш байна
Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар өнгөрсөн өдрүүдэд зодог тайлах тухай мэдэгдэж, хэвлэлийн хурал зарласан боловч хүндэтгэх шалтгаанаар хойшлуулсан. Тэрээр энэ тухай өөрийн цахим хуудсанд ийн нийтэлжээ. “Миний бие бөхийн спортоор хичээллээд 18 жилийн нүүр үзэж, санасандаа хүрч чадаагүй ч чамгүй амжилт гаргасан. Улсын баяр наадамд 15 жил зодоглож, энэ хугацаанд 95 удаа барилдаж, 81 удаа давсан амжилт үзүүлжээ.
Мөн жижиг, том олон ч бэртэл гэмтэл авч, тэр дундаа 2012 оны Цагаан сарын хүчит бөхийн үзүүр түрүү булаалдах барилдаанд баруун мөр мултарсан нь миний амжилтад томоохон саад учруулж байна. Үүний улмаас 2015 оны наймдугаар сард хагалгаанд орсон боловч хараахан бүрэн гүйцэд эдгээгүй байна.
Бие минь спортоо орхихыг шаардаж байгаа ч сэтгэл зүрх минь бэлэн биш байна.
Олон барилдаан өнжиж байгаадаа бөхийн хорхойтон та бүхнээсээ хүлцэл өчье” гэжээ. Тэрээр 20 гаруй насандаа Улсын цол хүртэж, иртэй, бяртай, уран сайхан барилдаанаараа олноо цэнгүүлж яваа бөхчүүдийн нэг билээ.
Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар өнгөрсөн өдрүүдэд зодог тайлах тухай мэдэгдэж, хэвлэлийн хурал зарласан боловч хүндэтгэх шалтгаанаар хойшлуулсан. Тэрээр энэ тухай өөрийн цахим хуудсанд ийн нийтэлжээ. “Миний бие бөхийн спортоор хичээллээд 18 жилийн нүүр үзэж, санасандаа хүрч чадаагүй ч чамгүй амжилт гаргасан. Улсын баяр наадамд 15 жил зодоглож, энэ хугацаанд 95 удаа барилдаж, 81 удаа давсан амжилт үзүүлжээ. Мөн жижиг, том олон ч бэртэл гэмтэл авч, тэр дундаа 2012 оны Цагаан сарын хүчит бөхийн үзүүр түрүү булаалдах барилдаанд баруун мөр мултарсан нь миний амжилтад томоохон саад учруулж байна. Үүний улмаас 2015 оны наймдугаар сард хагалгаанд орсон боловч хараахан бүрэн гүйцэд эдгээгүй байна.
Бие минь спортоо орхихыг шаардаж байгаа ч сэтгэл зүрх минь бэлэн биш байна.
Олон барилдаан өнжиж байгаадаа бөхийн хорхойтон та бүхнээсээ хүлцэл өчье” гэжээ. Тэрээр 20 гаруй насандаа Улсын цол хүртэж, иртэй, бяртай, уран сайхан барилдаанаараа олноо цэнгүүлж яваа бөхчүүдийн нэг билээ.
0 Сэтгэгдэл
зоригтой бай
зүгээр биеээ эдгэрэхээр барилдах хэрэгтэй вунд ч битгий бууж өг нутгийн чинь уул ус дэмжээд өгнө амжилт
2016.02.22
























