Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МИАТ 2.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
МИАТ компани өнгөрсөн онд Бээжин, Сөүл, Токио, Москва, Берлин, Франкфурт, Хонг Конг, Ханбумбат болон бусад захиалгат чиглэлд нийт 1486 удаагийн аялалаар нийт 461,450 зорчигч, 2,624,1 тонн ачаа тээвэрлэсэн нь 2014 оны үзүүлэлттэй харьцуулахад зорчигч тээвэрлэлт 14,7 хувиар, аяллын тоо 13,7 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл МИАТ ТӨХК 238.8 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 241.3 тэрбум төгрөгийн орлого олж, үйл ажиллагаа нь нийт 2.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Хэдийгээр манай улсын эдийн засаг өнгөрсөн онд гадаад зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт,  валютын ханшийн өсөлт зэргээс шалтгаалан хямралын нөхцөлтэй байсан ч тус компанийн удирдлагууд эдийн засгийн чадамжаа сайжруулах, орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах, үйл ажиллагаагаа  эрчимжүүлэх чиглэлээр оновчтой менежмент боловсруулан ажиллаж чадсаны үндсэн дээр ийнхүү ашигтай ажилласан гэж мэдээллээ.

МИАТ ТӨХК-ийн нийт зардлын 60-65 хувь нь ам.доллароор гардаг бөгөөд 2015 онд ханшийн өсөлтийн зөрүүнээс үүссэн алдагдал 12.5 тэрбум төгрөг байсан хэдий ч 2.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж чадсан нь чамлахааргүй амжилт билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан