Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Bloomberg: Монголын эдийн засаг 2009 оноос хойш хамгийн доод түвшинд өслөө
Монголын эдийн засаг өнгөрсөн 2015 онд 2009 оноос хойш хамгийн бага өсөлттэй гарлаа, энэ нь хөрөнгө оруулагчидтай хийсэн маргаан, түүхий эдийн үнийн уналтаас боллоо гэж Bloomberg дүгнэсэн байна.

2015 оны урьдчилсан дүнгээр Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдхүүн 2,3 хувиар өссөн байна. Харин 2014 онд 7,8 хуваир өсч байсан юм.

Дэлхийн зах зээл дээр түүний эдийн үнэ унасан нь хамгийн гол шалтгаан болж байна гэж үзэж байна.
2015 онд Монгол Улс 3,68 тэрбум долларын түүний эд гадаадад гаргасан нь 2014 оныхоос 23 хувиар бага буюу 4,79 тэрбум доллараар багасчээ. Гэтэл уул уурхайн түүхий эд нь тус орны экспортын 79 хувь болж байгаа юм.
Экспортод гаргадаг нүүрсний үнэ унасан нь өнгөрсөн онд 849 сая доллар олж байсныг бодоход энэ жил дөнгөж 555,9 сая долларын орлого олжээ.
Зэсийн экспортын орлого ч бас л 2,57 тэрбум доллар байсан бол 2015 онд 7,2 хувиар унаж 2,28 тэрбум доллар болж буурсан байна.

Дотоодын нийт бүтээгдхүүний хэмжээ буурсны өөр нэг гол шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалттай шууд холбоотой гэнэ.

Монголд орж ирдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 онд өмнөх оныхоосоо 39 хувиар унаж 232 сая доллар болжээ. Энэ бол 2012 оноос эхлэн австралийн Rio Tinto компанитай алт зэсийн Оюутолгойн ордыг ашиглах талаар ойлголцохгүй байснаас үүдэлтэй.
2015 оны сүүлчээр Монгол Улсын Засгийн газар, австралийн энэ компанитай гүний уурхай ашиглах талаар 4,4 тэрбум долларын гэрээ байгуулж энэ оноос ашиглахаар хэлэлцээр байгуулсан юм гэж Bloomberg тэмдэглэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан