ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Манай бүсгүйчүүд анх удаа хос алтан медальтай ирлээ

Б.БУЯНДАЛАЙ
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-21-нд Тайландад боллоо. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд 16 тамирчин оролцон хоёр алт, нэг мөнгө, есөн хүрэл медаль авч, багийн дүнгээр эрчүүд аман хүзүүдсэн бол бүсгүйчүүд IV байрт шалгарав. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 55 кг-д Д.Отгонцэцэг, 75 кг-д О.Бурмаа нар алт, эрэгтэйчүүдийн 86 кг-д О.Үйтүмэн, мөнгө, 57 кг-д С.Батболд, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Б.Баярмагнай, 70 кг-д Б.Батзориг, 97 кг-д Д.Хүдэрбулга, 125 кг-д Н.Золбоо, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д О.Оюунтуяа, 69 кг-д З.Болортунгалаг нар хүрэл медалиар энгэрээ мялаав. Тэмцээний эхний өдөр ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа аваргалсан талаар манай сонин өмнөх дугаарт мэдээлсэн билээ. ДАШТ-ий мөнгөн медальт Д.Отгонцэцэг эхний тойрогт хийлж, удаах даваануудад БНСУ-ын Ж.Имийг цэвэр, хагас шигшээд Японы М.Кодояг 6:5-аар ялсан. Улмаар финалд Энэтхэгийн Приянкаг ялж түрүүлэв. Харин 86 кг-д О.Үйтүмэн Тайвань, Кыргызстан, БНСУ-ын бөхчүүдийг ялсан ч шигшээд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Ираны Н.Лашгарид 7:0-оор дийлдэв. Ийнхүү манай бүсгүйчүүд тивийнхээ аваргаас анх удаа хос алтан медаль хүртлээ. Өмнө нь Н.Отгонжаргал 2003, Ц.Энхжарал 2005, 2006, О.Насанбурмаа 2013 онд тус тус Азийн аварга болсон билээ.

0 Сэтгэгдэл