Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Үл хайхрах байдлаас хүүхдийн эрх зөрчигддөг
М.ЖАВЗАНДУЛАМ

Хүүхэд гэгч ертөнцийн ариухан эзэд энэ амьдралд хог түүж, гуйлга гуйн, хүчирхийлэлд өртөж явна. Өөрийгөө ч аваад явах чадалгүй насан дээрээ арай л том ачааг үүрэн, цаана чинь чихээ таглан, нүдээ анин, сэтгэл дотроо уйлж сууна.
Эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдээ үл хайхрах төдийд л тэдний эрх зөрчигдөж эхэлдэг аж. Энэхүү зөрчигдөж буй хүүхдийн эрхийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр зэхэж байна вэ? Сэтгэл гонсоймоор ч үнэнг өгүүлэх хэдэн  тоо баримт хэлье.

Нийслэлийн хэмжээнд 1357 хүүхдийн эрх зөрчигдсөн байна. Үүний 50 орчим хувьд нь хүүхдийн ноцтой зөрчил буюу бие махбодь, сэтгэл санаа, бэлгийн болоод хүүхдээ үл хайхрах гэсэн дөрвөн төрлийн асуудал гарчээ. Үлдсэн хувьд нь зорилтот бүлгийн хүүхдүүд буюу хөдөлмөр эрхлэгч хараа хяналтгүй, гэр бүл салалт дахь хүүхдийн эрхийн зөрчил, сургуулийн орчин дахь хүүхдийн эрхийн зөрчил гэх асуудлууд хамаарчээ.

Тоглож наадах насандаа хүнд хөдөлмөр эрхлэн, зарим нэг муу санаатнуудын гарт өртөн, хүүхэд насаа өнгөрөөж байгаа тэдэнд хорвоо даанч хатуу санагдах нь аргагүй биз ээ. Тэдний  хөдөлмөр эрхлэх асуудал энэ оны байдлаар 217 гэсэн тоо буй. Үүний 70 орчим хувьд нь жижиглэн худалдаа наймаа эрхэлдэг хүүхдүүд ордог. Үлдсэн  30 орчим хувьд нь хурдан морь унаач хүүхдүүд хамаардаг. Мөн барилгын ажилд туслах хийж буй болон хогийн цэг дээр ажиллаж байгаа хүүхдүүд бий гэсэн үзүүлэлт байгаа юм.

Хүнд хөдөлмөр эрхлэн, хүчирхийлэлд өртөн, сэтгэлээ зовоож байгаа тэдний эрхийн зөрчлийг шийдэх нэг алхам бол асран хамгаалагчдад нь анхаарах явдал.
Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын шуурхай үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Цоожбаяр “Манай байгууллага нийслэлийн хэмжээнд хүүхдийн эрх нь зөрчигдөж буй тоон судалгааг гаргаж, тодорхой арга хэмжээ авах зөвлөмж тусган ажилладаг. Үүнд нийслэлийн есөн дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

Ялангуяа амьдрах орчинг бүрдүүлж, сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэмжээ авдаг. Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдэд ар гэрийн санхүүгийн гачигдал их гардаг. Гэхдээ бид өнгөрсөн онд хөдөлмөр эрхлэгч есөн  хүүхдийн асран хамгаалагчид ажил олгосон” гэв.
Энэ хорвоогийн ирээдүйн эзэд болсон бяцхан үрийнхээ эрхийн зөрчилд анхаарах цаг  зав багадаад байх шиг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан