ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Шилдгүүдийн тэмцээнд манай зургаан тамирчин оролцоно
Б.БУЯНДАЛАЙ
“Extreme Memory Tournament-2016” ой тогтоолтын олон услын тэмцээн ирэх зургаадугаар сард АНУ-д болно. 75.000 ам.долларын шагналын сантай, дэлхийн шилдэг 24 тамирчин урилгаар оролцдогоороо онцлог тус тэмцээнд манай улсаас зургаан “хүн машин” өрсөлдөхөөр болжээ.
Уг тэмцээний урьдчилсан шалгаруулалтыг нэг сарын хугацаанд цахим сүлжээгээр явуулж, дүнгээ гаргасан юм. Ингэхэд нь олон улсын их мастер Ө.Сэнгэсамдан, өнгөрсөн оны өсвөрийн дэлхийн аварга, олон улсын их мастер Э.Пүрэвжав, их мастер Б.Шижир-Эрдэнэ, олон улсын мастер Т.Энхжин, З.Цэцэгзул, А.Анударь нар дэлхийн шилдэг 24 тамирчны тоонд багтжээ. Урьдчилсан шалгаруулалтын үеэр Э.Пүрэвжав “Numbers” төрөлд 80 цифрийг 18.06 секундэд тогтоон, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. Сонирхуулахад, өнгөрсөн жил тус тэмцээнд манай улсаас таван тамирчин оролцсоноос “Images” төрөлд өрсөлдсөн Т.Энхжин 30 дүрсийг 14 секундэд цээжилж, дэлхийн дээд амжилт тогтоосон билээ.
Б.БУЯНДАЛАЙ“Extreme Memory Tournament-2016” ой тогтоолтын олон услын тэмцээн ирэх зургаадугаар сард АНУ-д болно. 75.000 ам.долларын шагналын сантай, дэлхийн шилдэг 24 тамирчин урилгаар оролцдогоороо онцлог тус тэмцээнд манай улсаас зургаан “хүн машин” өрсөлдөхөөр болжээ.

0 Сэтгэгдэл