Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байж эдийн засгийн хямралаас гарна
М.ЖАВЗАНДУЛАМ
Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, Чингэлтэй дүүргийн баялаг бүтээгчдийн анхдугаар зөвлөлгөөн өчигдөр боллоо. Тус зөвлөлгөөнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, Монголын баялаг бүтээгчдийн холбоо болон аж ахуй нэгж байгууллагууд оролцсон. Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ар гэрийнхэнд нь үйлдвэрлэл эрхлэх боломжийг нээж өгөхийг хөндсөн. Хөдөлмөрийн яамны Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга Д.Баттогтох “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд гол санхүүгийн тусламж үзүүлдэг газар бол зээлийн батлан даалтын сан. Энэхүү зээлийн батлан даалтын сангийн анхны хөрөнгө оруулагч нь Чингэлтэй дүүрэг. Одоогоор 418 аж ахуйн нэгж байгууллага зээлийн батлан даалтын санд хандсан. Улаанбаатар хотын ах ахуйн нэгж байгууллагын 64 хувь нь зээлийн батлан даалтын сангаас санхүүжилт авсан. Үүний 20 орчим хувь нь Чингэлтэй дүүргийн аж ахуй нэгж байгууллага. Цаашдаа санхүүгийн бичил үйлчилгээ үзүүлэх талаар нийслэлийн бусад дүүрэгтэй хамтран ажиллана” гэлээ.
Чингэлтэй дүүрэгт 14 мянган аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр 92, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 1600 гаруй иргэн тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг. Шинээр үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй 213 иргэнд 245 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосноор 305 ажлын байр шинээр бий болжээ. Мөн өрхийн бичил бизнес эрхэлж байгаа, ажил олоход хүндрэлтэй буюу 35-аас дээш насны 241 иргэнд 306.5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
М.ЖАВЗАНДУЛАМЧингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, Чингэлтэй дүүргийн баялаг бүтээгчдийн анхдугаар зөвлөлгөөн өчигдөр боллоо. Тус зөвлөлгөөнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, Монголын баялаг бүтээгчдийн холбоо болон аж ахуй нэгж байгууллагууд оролцсон. Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ар гэрийнхэнд нь үйлдвэрлэл эрхлэх боломжийг нээж өгөхийг хөндсөн. Хөдөлмөрийн яамны Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга Д.Баттогтох “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд гол санхүүгийн тусламж үзүүлдэг газар бол зээлийн батлан даалтын сан. Энэхүү зээлийн батлан даалтын сангийн анхны хөрөнгө оруулагч нь Чингэлтэй дүүрэг. Одоогоор 418 аж ахуйн нэгж байгууллага зээлийн батлан даалтын санд хандсан. Улаанбаатар хотын ах ахуйн нэгж байгууллагын 64 хувь нь зээлийн батлан даалтын сангаас санхүүжилт авсан. Үүний 20 орчим хувь нь Чингэлтэй дүүргийн аж ахуй нэгж байгууллага. Цаашдаа санхүүгийн бичил үйлчилгээ үзүүлэх талаар нийслэлийн бусад дүүрэгтэй хамтран ажиллана” гэлээ.
Чингэлтэй дүүрэгт 14 мянган аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр 92, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 1600 гаруй иргэн тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг. Шинээр үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй 213 иргэнд 245 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосноор 305 ажлын байр шинээр бий болжээ. Мөн өрхийн бичил бизнес эрхэлж байгаа, ажил олоход хүндрэлтэй буюу 35-аас дээш насны 241 иргэнд 306.5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
0 Сэтгэгдэл



















