ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
О.Гүндэгмаа ДЦАШТ-ий хүрэл медаль хүртжээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс 588 оноогоор финалд шалгарч, хүрэл медалийн эзэн боллоо.

Тайландын Бангкок хотод зохион байгуулж байгаа энэхүү буудлага спортын ДЦАШТ-ий 25 метрийн эмэгтэйчүүдийн спорт гар бууны дасгалд нийт 29 тамирчин ур чадвараа сорьсон юм. Мөн ОУХМ Ц.Мөнхзул 577 оноогоор 10-р байрт шалгарсан байна.
Энэ удаагийн Дэлхийн цомын АШТ-д манай улсаас "РИО-2016" олимпийн эрхээ аваад байгаа О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар оролцож байна. Тэмцээн энэ сарын 1-9-ний хооронд болж шилдгүүдээ тодруулах юм.
0 Сэтгэгдэл
























