Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
“Хөдөөгийн хүчтэн-2016” барилдаан болно
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос “Хөдөөгийн хүчтэн-2016” барилдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Бүсчлэн зохион байгуулах тус барилдааны шигшээ барилдаан ирэх тавдугаар сарын 21-22-нд Улаанбаатар хотноо Монгол бөхийн өргөөнд болно.
Хөдөө нутагтаа тогтвортой ажиллаж амьдран, ард түмнээ баясгаж байгаа хөдөөгийн бөхчүүдэд бие биенээсээ харилцан суралцах, бэлтгэл сургуулилтаа тогтмолжуулах боломж олгох, тэдний барилдааны амжилтыг дээшлүүлэх, зорилготой энэ тэмцээнийг зохион явуулах юм. Мөн хөдөөгийн бөхчүүдийг алдаршуулах, бөхчүүдээ тал бүрээр дэмжихэд орон нутгийн удирдлага, байгууллага, хамт олны анхаарлыг хандуулж, өсвөр үеийнхнийг орон нутгийнхаа бөхчүүдийн үлгэр дуурайллаар хүмүүжүүлэх, тэдэнд бөх болох хүсэл эрмэлзлэлийг төрүүлэхэд тус барилдаан чухал ач холбогдолтой.
Барилдааныг урьдын адил доорх 5 бүсээр, гурван шаттайгаар зохион байгуулан явуулна. Тухайлбал, Баруун бүс: Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Хангайн бүс: Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Зүүн бүс: Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг, Багануур, Налайх дүүргүүд, Говийн бүс: Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймаг, Багахангай дүүрэг, Төвийн бүс: Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв аймаг байх юм.
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос “Хөдөөгийн хүчтэн-2016” барилдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ.Бүсчлэн зохион байгуулах тус барилдааны шигшээ барилдаан ирэх тавдугаар сарын 21-22-нд Улаанбаатар хотноо Монгол бөхийн өргөөнд болно.

0 Сэтгэгдэл