Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Иргэд, аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Сүүлийн үед зарим аж ахуй нэгж байгууллагууд орон сууцны м2-ын үнэ, сургалтын төлбөр, ажилчдын цалин хөлс гэх мэт бараа, ажил, үйлчилгээнийхээ үнэ, ханшийг ам.доллараар тогтоох хандлага ажиглагдаж байна.
Энэ нь 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийн 4.1-д заасан “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх” заалтыг зөрчиж байгаа бөгөөд хууль зөрчигсдөд захиргааны шийтгэл ногдуулах үндэслэл болж байна. Дээрх хуулийн 6.1.1-ээс 6.1.3-д “Тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж улсын өмч болгох, зөрчлийг арилгаагүй бол иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-30 дахин, албан байгууллагад 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах, зөрчлөө арилгах шаардлагыг удаа дараалан зөрчвөл үйл ажиллагаа эрхлэх эрх, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох” зэрэг арга хэмжээ авахаар заасан байдаг.
Иймд иргэн, аж ахуй нэгж байгууллага нь банк, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж, үйлчилгээ үзүүлдэггүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа, ажил, үйлчилгээний үнэ, үйлчилгээний шимтгэл, хураамжийг төгрөгөөр тогтоож, төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэгтэй.
Харин импортлогч компаниудын хувьд гадаад орон руу шилжүүлж буй төлбөрөө тухайн гадаад валютаар шилжүүлэх, ингэхдээ санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглан гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах боломжтой юм.
Монголбанк нь 2010 оноос эхлэн дотоодын валютын захад санхүүгийн үүсмэл хэрэгслийг нэвтрүүлж, гадаад валютын своп, форвард хэлцлийг арилжааны банкуудтай хийж байна. Импортлогч компаниудын хувьд арилжааны банкуудтай гадаад валютын своп, форвард хэлцэл хийх боломжтой бөгөөд ингэснээр ирээдүйд гадагшаа шилжүүлэх төлбөр тооцоог тухайн үеийн ханшийн хэлбэлзлээс үл хамааран хэлцлээр тохирсон ханшаар хийж гүйцэтгэх, тухайн импортлогч компанийн ирээдүйн мөнгөн урсгал тодорхой болох зэрэг давуу талууд бий болдог тул санхүүгийн үүсмэл хэрэгслийг үйл ажиллагаандаа ашиглах нь зүйтэй.
МОНГОЛБАНК
2016.03.24
-Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай-
Сүүлийн үед зарим аж ахуй нэгж байгууллагууд орон сууцны м2-ын үнэ, сургалтын төлбөр, ажилчдын цалин хөлс гэх мэт бараа, ажил, үйлчилгээнийхээ үнэ, ханшийг ам.доллараар тогтоох хандлага ажиглагдаж байна.
Энэ нь 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийн 4.1-д заасан “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх” заалтыг зөрчиж байгаа бөгөөд хууль зөрчигсдөд захиргааны шийтгэл ногдуулах үндэслэл болж байна. Дээрх хуулийн 6.1.1-ээс 6.1.3-д “Тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж улсын өмч болгох, зөрчлийг арилгаагүй бол иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-30 дахин, албан байгууллагад 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах, зөрчлөө арилгах шаардлагыг удаа дараалан зөрчвөл үйл ажиллагаа эрхлэх эрх, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох” зэрэг арга хэмжээ авахаар заасан байдаг. Иймд иргэн, аж ахуй нэгж байгууллага нь банк, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж, үйлчилгээ үзүүлдэггүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа, ажил, үйлчилгээний үнэ, үйлчилгээний шимтгэл, хураамжийг төгрөгөөр тогтоож, төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэгтэй.

0 Сэтгэгдэл