УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Д.Мөнхтөр: Асуудлыг торгож биш зөвшилцөж шийднэ
М.ЖАВЗАНДУЛАМ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага руу чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулж буй. Тухайлбал, хэрэглэгчдийн санал гомдлын дагуу тухайн байгууллагад хяналт шалгалт хийж, иргэдэд хандсан ямар нааштай арга хэмжээ авч болох талаар санал хүргүүлэн, аль болох сайнаар асуудлаа шийдвэрлэхийг аж ахуйн нэгж байгууллагад уриалан ажиллаж байна.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Гурван сая иргэний саналыг тусгасан Хэрэглэгчийн тухай шинэ хууль батлуулахын төлөө ажиллана. Санал авахдаа Улаанбаатар хотыг дөрвөн бүс, орон нутгийг таван бүсэд хуваах юм. Түүнчлэн их, дээд сургуулиуд намар болгон сургалтын төлбөрөө нэмдэг. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ хүртэл нэмэгддэг. Тиймээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй их, дээд сургуульд зөвлөмж хүргүүллээ. Үүнд, төрийн өмчийн МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС, СУИС хамрагдсан. Зөвлөмжинд ЕБС-ийн сурагчдын ЭЕШ-ын бүртгэлээс өмнө сургуулийнхаа удирдах зөвлөлийг хуралдуулж 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө тогтоож, их, дээд сургуульд элсэн орох босго онооны хамт олон нийтэд зарлах тухай дурдсан. Бид асуудлыг торгож, биш зөвшилцөж шийднэ” гэж онцлов. Ийнхүү их дээд сургуулиуд хичээлийн жилийн сургалтын төлбөрөө хавар олон нийтэд ил болгосноор ерөнхий боловролын сургууль төгсөгчид мэргэжлээ сонгох үнэн зөв мэдээлэлтэй болно. Мөн сургалтын төлбөр, сургуульд элсэх босго оноо элсэгч бүрт нээлтэй болох ба эцэг эх, оюутнууд ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөө төлөх боломж бүрдэнэ гэж ШӨХТГ үзэж байна.
Бензин тосны үнэ 100 төгрөгөөр буурах боломжтой
ШӨХТГ-аас хийсэн шалгалтын үр дүнгээр нийслэл хот орчмын шатахуун түгээх станцуудаар худалдаалагдаж буй А80, АИ92 автобензин, дизель түлшний одоогийн үнэ 100 төгрөгөөр буурах боломжтой гэж үзжээ. А80 бензин 50 төгрөгөө буурч 1470-1420 төг, АИ92 100 төгрөгөөр буурч 1580-1480 төг, дизель түлш 100 төгрөгөөр буурч 1690-1590 төгрөгийн үнэтэй болох аж. Үнэ буурах гол шалтгаан нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийн бууралттай холбоотой гэж тус газрын байцаагчид үзэв. Тодруулбал, манай орны инфляцын түвшин доогуур байгаагаас авто бензиний үнэ буурвал, бусад бүтээгдэхүүний үнэ дагаад 10 хувиар буурч, ард иргэдэд эерэгээр нөлөөлнө гэсэн дүгнэлтээ ШӨХТГ-ын байцаагчид хяналт шалгалтад үндэслэн хийжээ.
Билетийн үнэд цай, цагаан хэрэглэлийн үнийг шингээсэн байжээ
Мөн ШӨХТГ-аас УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын харьяа Замын-Үүд зорчигч үйлчилгээний тасалбар борлуулалтын дараахь үйлчилгээ, буцаан олголтын байдал, борлууж буй тасалбар хураамжийн нөхцөл байдал нь түүнийг журамласан хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан байна.
УБТЗ-ын даргын 2014 оны зургадугаар сарын 11-ний өдрийн А-140 тушаалын дагуу тасалбар худалдахдаа цагаан хэрэглэл болон цайны үйлчилгээний үнийг зорчигчийн зөвшөөрөлгүй хураан авдаг зөрчил илэрчээ. Зорчигч өөрөө цагаан хэрэглэлээ авч яваа тохиолдолд тухайн галт тэрэгний цагаан хэрэглэл ашиглахгүй байх боломжтой байна. Мөн тухайн галт тэрэгнээс заавал цай худалдан авах шаардлагагүй аж. Зорчигчийн тасалбар худалдан авч буй этгээдээс ийнхүү цагаан хэрэглэл, цайны мөнгийг дур мэдэн хураан авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.12 дахь “Бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулах”-ыг хориглосон, 12.1.10 дахь “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглосон заалтыг тус тус зөрчснийг шалгалтаар тогтоожээ.
ШӨХТГ-аас УБТЗ-ын удирдлагад хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг зөвлөсөн албан бичиг явуулсан байна.

0 Сэтгэгдэл