УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тариаланчид сэтгүүлчдэд мөнгө тарааж, төрөөс бэлэн мөнгө нэхэж байна

Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалангийн холбооны тэргүүн П.Цандэлэг, удирдах зөвлөлийн гишүүн Л.Чинбат нар энэ хаврын тариалалтын талаар мэдээлэл хийж хэвлэлийн бага хуралд очсон сэтгүүлчдэд мөнгө түгээгээд төрөөс бэлэн мөнгөний дэмжлэг шаардлаа.
Энэ хавар манай тариаланчид 322.9 мянган га-д үр тариа, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, 163 мянган га-д тэжээлийн баримал, 25.3 мянган тосны болон сэлгээний бусад таримал нийт 385.3 мянган га-д тариалахаар бэлтгэл хангаж байгаа гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдсэн ч тариаланчдын хувьд ийм хэмжээний тариалалт хийх мөнгөгүй гэж байна.
Тэднийхээр бол өнгөрсөн намар их хэмжээний ургац алдсанаас болж, тариаланчид 2015 онд нийтдээ 400 орчим тэрбум төгрөгийн бодит хохирол амссан гэнэ. Зун намар цаг агаар ид халж байх үед ХХААЯ, БОНХАЖЯ үүлэнд зориудаар нөлөөлж хур бороо оруулах ажил хийгээгүйгээс нийт ургацынхаа 80 гаруй хувийг алдсан. Иймд салбар яам “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэн дөрөвдүгээр сарын 1-ний дотор багтаж тариаланчдад 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохыг шаардлаа. Үүний зэрэгцээ хаврын тариалалтын бэлтгэл ажилд ХХААЯ ямар нэгэн тендергүйгээр тариаланчдыг зөвхөн бэлэн мөнгөөр дэмжиж мөнгө тарааж өгөх ёстой гэнэ.
Өнгөрсөн намар ургац алдсан болохоор гадаадаас 20 мянган тонн үрийн буудай импортлох зөвшөөрлийг ХХААЯ тариалан эрхлэгч 16 аж, ахуйн нэгжид олгосныг тариаланчид, “ОХУ-ын тариаланчдыг 150 сая ам.доллараар дэмжсэн бодлого” гэж үзэн УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд сайд Р.Бурмаагийн гаргасан дээрх шийдвэрийг хянаж, шалгахыг хүссэн албан бичиг хүргүүлж, ирэх сарын нэгний дотор буудай импортлохоо зогсоохыг шаардаж байгаагаа ч хэллээ.
Тариаланчид бас хаврын тариалалтад шаардагдах 20 мянган тонн дизель түлшийг имдортын татвараас чөлөөлүүлэх санал ч Засгийн газарт тавиад байгаа юм байна.
бизнес эрхэлдэг бүх хүнд төр засаг мөнгө өгөх ёстой юм уу, хаашаа юм. Орхичих цаашаа. Цандэлэг, Чинбат хоёрт МАН нэг нэг албан тушаал амлаж л дээ.
Дэмжээд л байдаг, өгөөд л байдаг дээшээ гардаггүй юм бол хаях хэрэгтэй ш дээ? Ёроолгүй юм шиг л нэхэх юм энэ хүмүүс.

Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалангийн холбооны тэргүүн П.Цандэлэг, удирдах зөвлөлийн гишүүн Л.Чинбат нар энэ хаврын тариалалтын талаар мэдээлэл хийж хэвлэлийн бага хуралд очсон сэтгүүлчдэд мөнгө түгээгээд төрөөс бэлэн мөнгөний дэмжлэг шаардлаа.
Энэ хавар манай тариаланчид 322.9 мянган га-д үр тариа, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, 163 мянган га-д тэжээлийн баримал, 25.3 мянган тосны болон сэлгээний бусад таримал нийт 385.3 мянган га-д тариалахаар бэлтгэл хангаж байгаа гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдсэн ч тариаланчдын хувьд ийм хэмжээний тариалалт хийх мөнгөгүй гэж байна.
Тэднийхээр бол өнгөрсөн намар их хэмжээний ургац алдсанаас болж, тариаланчид 2015 онд нийтдээ 400 орчим тэрбум төгрөгийн бодит хохирол амссан гэнэ. Зун намар цаг агаар ид халж байх үед ХХААЯ, БОНХАЖЯ үүлэнд зориудаар нөлөөлж хур бороо оруулах ажил хийгээгүйгээс нийт ургацынхаа 80 гаруй хувийг алдсан. Иймд салбар яам “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэн дөрөвдүгээр сарын 1-ний дотор багтаж тариаланчдад 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохыг шаардлаа. Үүний зэрэгцээ хаврын тариалалтын бэлтгэл ажилд ХХААЯ ямар нэгэн тендергүйгээр тариаланчдыг зөвхөн бэлэн мөнгөөр дэмжиж мөнгө тарааж өгөх ёстой гэнэ.
Өнгөрсөн намар ургац алдсан болохоор гадаадаас 20 мянган тонн үрийн буудай импортлох зөвшөөрлийг ХХААЯ тариалан эрхлэгч 16 аж, ахуйн нэгжид олгосныг тариаланчид, “ОХУ-ын тариаланчдыг 150 сая ам.доллараар дэмжсэн бодлого” гэж үзэн УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд сайд Р.Бурмаагийн гаргасан дээрх шийдвэрийг хянаж, шалгахыг хүссэн албан бичиг хүргүүлж, ирэх сарын нэгний дотор буудай импортлохоо зогсоохыг шаардаж байгаагаа ч хэллээ.
Тариаланчид бас хаврын тариалалтад шаардагдах 20 мянган тонн дизель түлшийг имдортын татвараас чөлөөлүүлэх санал ч Засгийн газарт тавиад байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
2016.03.30
2016.03.29
























