Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
АСЕМ-ын үеэр орон нутгийн нислэгийг Налайхаас үйлдэнэ
Ерөнхий сайдын даргалдаг Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн ээлжит 21 дүгээр хуралдаан өнгөрсөн сарын 30-нд Төрийн ордонд болов. Энэ удаагийн хуралдаанаар орон нутгийн нийслэгийн хязгаарлалт болон бусад зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн юм.
Хуралдааны эхэнд Монголын аялал жуулчлалын холбоо болон дотоодын агаарын нислэгийн зарим компаниас АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үед болох орон нутгийн хуваарьт нислэгийн талаар танилцуулсан. Энэ зун манай оронд 6500 гаруй жуулчин ирэхээр Монголын аялал жуулчлалын холбоонд аяллаа баталгаажуулсан аж. Эдгээр жуулчны 3000 орчим нь долдугаар сарын 13-18-нд орон нутгийн ямар нэгэн нислэгээр аялах хөтөлбөр сонгосон байна. Гэтэл, АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр “Чингис хаан” олон улсын нийсэх буудлын зогсоолын ачааллыг багасгаж долдугаар сарын 13-17-нд орон нутгийн нислэгийг зогсоохоор шийдвэрлэсэн юм. Энэ асуудлаар Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр санал гаргаж жуулчны ачааллын оргил үе учраас зохицуулалт хийж, орон нутгийн нийслэгийг хэвийн үргэлжлүүлэх хүсэлт гаргалаа.
Зам, тээврийн сайд М.Зоригтын танилцуулснаар, энэ асуудлыг хариуцсан ажлын хэсэг ажиллаж, Налайх дүүрэгт байрлах Батлан хамгаалах яамны харьяа нисэх аэродромыг ашиглахаар зохих бэлтгэлийг хангаж байгаа аж. Ингэснээр долдугаар сарын 13-16-ны орон нутгийн нислэгүүдийг Налайхын нислэгийн зурвасаас үйлдэх боломжтой болох юм. Харин үндэсний зөвлөлийн гишүүд нисэх зурвас, талбайн аюулгүй байдал, техникийн нөхцөлийг сайтар судлах шаардлагатайг санууллаа. Мөн энэ удаагийн хурлаар АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын зочид төлөөлөгчдийг байрлуулах “АСЕМ вилла” хотхоны тохижилт, цэцэрлэгжүүлэлт болон төлөөлөгчдөд зориулсан урлаг соёлын арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцэж зохих чиглэлийг өгсөн юм.

0 Сэтгэгдэл