Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МИАТ “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллага” боллоо
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь нийгмийн даатгалын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн,  нийт ажилтнуудаа  нийгмийн даатгалд бүрэн хамруулахын зэрэгцээ, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаараа  2015 оны “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллага”-аар шалгарлаа. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газраас улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг нь үнэлэн  МИАТ ТӨХК-ийг “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллага”-аар ийнхүү шалгаруулан өргөмжлөл гардуулсан байна.

Агаарын тээвэр нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн хөшүүрэг бөгөөд МИАТ ТӨХК цаашид ч мөн адил нийгмийн даатгалын сан болон улсын төсвийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулан ажиллах болно гэж “МИАТ” ТӨХК-аас мэдээллээ.   


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан