Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Энэ сард 411 мянган иргэнд НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгоно

Шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш цахим төлбөрийн системд бүртгэлтэй аж ахуй нэгжийн тоо 30 гаруй мянгад хүрчээ. Энэ хугацаанд НӨАТ-ын сугалааны 35 сая баримт 34.1 мянган цэгт хэвлэгдэж, 549 сая төгрөгийн шагналын сан бүрдүүлсэн байна. Улмаар цахим төлбөрийн баримтын системд 411 мянган хэрэглэгч бүртгүүлж, сугалаанаас 14470 азтан тодорчээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах явцдаа эхний ээлжинд буцаан олголт хийх техник технологийн шийдлийг гаргаж, системд бүртгүүлсэн 411 мянган иргэний НӨАТ-ын хоёр хувийн буцаалтыг энэ сард багтаан олгохыг үүрэг болгосон. Мөн тэрээр “НӨАТ-ын буцаан олголтыг хамгийн хялбар, ил тод байдлаар хийх систем бий болгох ёстой” гээд хуулийн хэрэгжилттэй холбоотой эргэж буцах зүйл байх ёсгүй хэмээн анхааруулсан билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан