Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийг импортын татвараас чөлөөллөө
Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэгийн жагсаалтыг баталлаа.  

  Өнөөдрийн байдлаар манай улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 967 МВт байгаа бөгөөд нийт үйлдвэрлэсэн цахилгааны 4 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр эзэлж байна. Эрчим хүчний зохицуулах хороо салхины эрчим хүчний  таван төсөл, нарны эрчим хүчний зургаан төсөлд  барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгоод байна. Ойрын жилүүдэд эрчим хүчний системд шинээр ашиглалтад орох ус, нар, салхины эх үүсвэрийн хүчин чадлын хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын дүн нэг тэрбум ам.долларт хүрэх боломжтой байна.

 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нарны зайн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдийг дотооддоо үйлдвэрлэсэн, чанартай, хямд бүтээгдэхүүнээр хангах үүднээс сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийг импортын татвараас чөлөөлөх шаардлагатай гэж үзэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан