Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Тиранозаурус Батаарыг Ану-ын Засгийн газар хамгаалалтандаа авлаа
Өнөөдөр 6 сарын 22-ны өдрийн 1 цагт Нью Уорк хотын Кюинс дүүрэг дэх нэгэн байшингийн гадаа Монголын түүхэнд болж буй нэгэн чухал үйл явдлыг дэлхий даяар тараахаар сонин, телевизийн сурвалжлагч нар цугласан байлаа. Энэ байшин дотор Монголчууд, дэлхий нийтийн анхааралыг татаад байгаа Монголын динозавр Тиранозаурус батаар хувь заяагаа хүлээн байгаа юм. Энэ өдөр, цагт АНУ-ын засгийн газар Тиранозаурус батаарыг өөрсдийн хамгаалалт авснаар Монгол луу нь буцаах боломжийг бүрдүүлж байгаа билээ.



Байшингийн хашааны гадна цугласан сурвалжлагч нарын дунд Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг АНУ-д төлөөлж буй хуульч Роберт Пайнтер болон түүний эхнэр хуульч Тауняа Роберт, палеонтологч Минжингийн Болорцэцэг нар сурвалжлагчдын асуултуудад хариулж байлаа. Роберт Пайнтер ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн Тиранозаурус батаарыг хураан авахтай холбоотой хийсэн албан ёсны мэдэгдлийг хэвлэлийнхэнд уншиж өглөө.



Тун удалгүй АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын мөрдөнгийн албаны 3 хүмүүс Нью-Йоркийн Өмнөд дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу Тиранозаурус батаарыг хураан авахаар хүрэлцэн ирлээ. Албаны 3 хүмүүс байшин луу орсны хэсэг хугацааны дараа тусгай зориулалтын ачааны машин ирж байшингийн хананд тулан зогслоо. Хананд суулгасан ачаа авч буулгагч том хаалга онгойж хайрцаглан багласан Тиранозаурус батаарыг ачиж эхэллээ. Болж байгаа үйл явдлийг тус албаны хүмүүстэй хамт ирсэн зураглаач, зурагчин нар хальсандаа буулгаж байхад байшинд тулган зогссон машин байшингийн хоорондох зайгаар болж байгаа үйл явдлийг харж,зураг авах боломж л сурвалжлагч нарт байв.
Динозаврыг ачиж дууссаны дараа ачааны машины арын хаалгыг нь хаан цоожилов. Удалгүй машин хашаанаас хөдлөж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын мөрдөнгийн албаны дэд дарга Глэнн Соржи сурвалжлагч нарын асуусан асуултуудад хариулж дуусангуут цахилгаан цахин, тэнгэр дуугарч ширүүн бороо орж эхлэхэд хүн бүр борооноос дайжин тарцгаалаа. Тэнгэрийн дууны чимээ Тиранозаурус батаарын архираа мэт сонсогдон би удаxгүй эрх чөлөөтэй болж эх орондоо буцах цаг минь ойртжээ гэдгийг хэлэх мэт санагдлаа.

Нью Уорк хот, АНУ.

2012 оны 6 сарын 22-ны өдөр
Мэдээлэл бичсэн М. Болорцэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан