Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг шинэчлэн баталлаа
Монгол Улсын Засгийн газраас 2013 оноос “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хэрэгжилт 18 хувьтай гарсантай холбогдуулан хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, шаардлагатай гэж үзэж байна. Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр нь инноваци, мэдлэг шингэсэн, дэвшилтэт техник, технологид суурилсан боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг төрөлжүүлэх замаар урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой. 2016-2020 онд уг хөтөлбөр хэрэгжсэнээр уул уурхайн бус салбарын экспорт нийт экспортын 30 хувьд, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нийт экспортод эзлэх хувийн жин 15 хувьд хүрнэ. Арьс шир, ноос, ноолуур, хөдөө аж ахуйн түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын экспортын орлого жилийн 1 тэрбум ам.доллар болно гэж тооцож байна.
Хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилтийн шинэ механизм бий болгох үүднээс “Экспортыг дэмжих хөрөнгө оруулалтын сан”-г үүсгэн байгуулах үүрэг бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компанийг Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулахыг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. Хөгжлийн банкны тухай хуульд нийцсэн хөрөнгө оруулалтын бодлого бүхий Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулалтын сангуудад гадаад зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн 30 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийж дэмжлэг үзүүлэн ажиллахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.
Монгол Улсын Засгийн газраас 2013 оноос “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хэрэгжилт 18 хувьтай гарсантай холбогдуулан хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, шаардлагатай гэж үзэж байна. Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр нь инноваци, мэдлэг шингэсэн, дэвшилтэт техник, технологид суурилсан боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг төрөлжүүлэх замаар урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой. 2016-2020 онд уг хөтөлбөр хэрэгжсэнээр уул уурхайн бус салбарын экспорт нийт экспортын 30 хувьд, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нийт экспортод эзлэх хувийн жин 15 хувьд хүрнэ. Арьс шир, ноос, ноолуур, хөдөө аж ахуйн түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын экспортын орлого жилийн 1 тэрбум ам.доллар болно гэж тооцож байна. Хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилтийн шинэ механизм бий болгох үүднээс “Экспортыг дэмжих хөрөнгө оруулалтын сан”-г үүсгэн байгуулах үүрэг бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компанийг Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулахыг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. Хөгжлийн банкны тухай хуульд нийцсэн хөрөнгө оруулалтын бодлого бүхий Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулалтын сангуудад гадаад зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн 30 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийж дэмжлэг үзүүлэн ажиллахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.
0 Сэтгэгдэл



















