Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
Олимп уулнаас зуны олимпын бамбар гараагаа эхэллээ

Бразилийн нийслэл Рио-де-Жанейрод ирэх наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд болох зуны XXXI олимпын бамбар асаах ёслол пүрэв гарагт Грекийн Олимп ууланд боллоо.
Аполлон бурханд хаягласан мөргөл уншдаг грек бүсгүйн дүрд жүжигчин Катерина Леха тоглож тусгай хүнхэр толиноос олимпын бамбараа асаан Рио-де-Жанейро хүртэл өртөөлөх бамбарыг авч явах хамгийн эхний тамирчин дэлхийн аварга гимнастикч, эх орон нэгт Элефтериос Петруниаст хүлээлгэн өгсөн байна.

Олимпын бамбар эхний зургаан өдөр Грекийн нутгаар аялаад наймдугаар сарын 21-ний өдөр Рио-де-Жанейрогийн алдарт Маракана цэнгэлдэх хүрээлэн хүрэх олимпын бамбарыг нийт 12 мянган хүн гараас гар дамжуулан өртөөлөх юм.
Зуны олимп эхлэх хүртэлх 100 хоногийн хугацаанд газар, тэнгэрээр мянга гаруй км аялж 83 хотоор орох бамбар тавдугаар сарын 3-нд олимп зохион байгуулах Бразильд хүрэлцэн очно.

0 Сэтгэгдэл