Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Өргөдлийн байнгын хороо “Нарантуул” захынхан мэдэгдэл шидэлцэв
“Нарантуул” худалдааны төвийнхөн Өргөдлийн байнгын хороонд хандсан билээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө тус төвд гал гарсан юм. Гэтэл захын удирдлагууд хохирсон түрээслэгчдийг “гомдолгүй” хэмээн гарын үсэг зурвал худалдаа эрхлэх зөвшөөрөл өгнө гэжээ. Удаа дараа ингэж шахаж, шаардах болсон тул УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандсан байна. Харин тус Байнгын хорооноос “Нарантуул” худалдааны төвийн удирдлага, хохирогчдын төлөөллийг оролцуулан уулзалт зохион байгуулж, гал гарсан шалтгааныг тогтоох дүгнэлтийг шуурхай гаргах болон түрээслэгчдийн эрх ашгийг хангах талаар холбогдох байгууллагуудад албан бичиг явуулсан. Түүнээс гадна түрээслэгчдийн хүсэлтээр өнгөрсөн бямба гарагт “Нарантуул” худалдааны төвд Өргөдлийн байнгын хорооны төлөөлөл ажиллаж, яаралтай арга хэмжээ авч ажиллахыг тус захын удирдлагуудад хүргүүлсэн байна.
Харин өчигдөр “Нарантуул” худалдааны төвийн түрээслэгчдээс Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзанданг шоу хийж, тэнд худалдаа эрхэлдэг хүмүүсийн эрх ашгийг хөндөж буйг буруутгаж албан бичиг явуулсан юм. Нийт түрээслэгчдийг төлөөлж ирлээ хэмээн сонгуулийн шоу хийсэн үйлдэл дахиж гаргахгүй байхыг хүсч. Тэдний мэдэгдэлд ““Нарантуул” захын 15000 гаруй ажлын байранд 100 мянга орчим хүн ажил амьдралаа залгуулдаг бөгөөд бид таниас болон улсаас цалин, тэтгэмж нэхдэггүй бор зүрхээрээ яваа, Монгол Улсын иргэд. Та бидний ажил амьдралаа залгуулдаг ажлын байрыг хураан авч хэнд өгөх гээд байгааг мэдэхгүй ч, танаас ийм үйл ажиллагаа явуулахгүй байхыг, бор зүрхээрээ амьдралаа залгуулж яваа ядарсан иргэдийн нэрийг барьж сонгуулийн шоу хийхгүй байхыг хүсч байна. Хэрвээ бидний мэдэгдлийг үл ойшоож, бидний ажлын байрыг хэн нэгэн түрээслэгч биш этгээдэд, өөр хүмүүс авч өгөхийг санаархсан үйл ажиллагаа явуулбал бид хатуу тэмцэх болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
Үүнд нь Өргөдлийн байнгын хорооноос дараахь мэдэгдлийг хариу болгон илгээсэн байна. “УИХ-ын Өргөдлийн байнгын хороо “Нарантуул” худалдааны төвд гарсан галын улмаас хохирсон түрээслэгчдийн өргөдлийн дагуу эрх ашгийг хамгаалах асуудлыг хөндөж хуулийн хүрээнд ажилласан. Зарим нэг мэдээллийн хэрэгслээр гарч байгаа шиг нийт түрээслэгч, хамааралгүй, түрээслэгч бус этгээдүүдийн өмнөөс ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй болохыг мэдэгдэж байна” гэсэн хариу барьжээ.
“Нарантуул” худалдааны төвийнхөн Өргөдлийн байнгын хороонд хандсан билээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө тус төвд гал гарсан юм. Гэтэл захын удирдлагууд хохирсон түрээслэгчдийг “гомдолгүй” хэмээн гарын үсэг зурвал худалдаа эрхлэх зөвшөөрөл өгнө гэжээ. Удаа дараа ингэж шахаж, шаардах болсон тул УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандсан байна. Харин тус Байнгын хорооноос “Нарантуул” худалдааны төвийн удирдлага, хохирогчдын төлөөллийг оролцуулан уулзалт зохион байгуулж, гал гарсан шалтгааныг тогтоох дүгнэлтийг шуурхай гаргах болон түрээслэгчдийн эрх ашгийг хангах талаар холбогдох байгууллагуудад албан бичиг явуулсан. Түүнээс гадна түрээслэгчдийн хүсэлтээр өнгөрсөн бямба гарагт “Нарантуул” худалдааны төвд Өргөдлийн байнгын хорооны төлөөлөл ажиллаж, яаралтай арга хэмжээ авч ажиллахыг тус захын удирдлагуудад хүргүүлсэн байна. Харин өчигдөр “Нарантуул” худалдааны төвийн түрээслэгчдээс Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзанданг шоу хийж, тэнд худалдаа эрхэлдэг хүмүүсийн эрх ашгийг хөндөж буйг буруутгаж албан бичиг явуулсан юм. Нийт түрээслэгчдийг төлөөлж ирлээ хэмээн сонгуулийн шоу хийсэн үйлдэл дахиж гаргахгүй байхыг хүсч. Тэдний мэдэгдэлд ““Нарантуул” захын 15000 гаруй ажлын байранд 100 мянга орчим хүн ажил амьдралаа залгуулдаг бөгөөд бид таниас болон улсаас цалин, тэтгэмж нэхдэггүй бор зүрхээрээ яваа, Монгол Улсын иргэд. Та бидний ажил амьдралаа залгуулдаг ажлын байрыг хураан авч хэнд өгөх гээд байгааг мэдэхгүй ч, танаас ийм үйл ажиллагаа явуулахгүй байхыг, бор зүрхээрээ амьдралаа залгуулж яваа ядарсан иргэдийн нэрийг барьж сонгуулийн шоу хийхгүй байхыг хүсч байна. Хэрвээ бидний мэдэгдлийг үл ойшоож, бидний ажлын байрыг хэн нэгэн түрээслэгч биш этгээдэд, өөр хүмүүс авч өгөхийг санаархсан үйл ажиллагаа явуулбал бид хатуу тэмцэх болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
Үүнд нь Өргөдлийн байнгын хорооноос дараахь мэдэгдлийг хариу болгон илгээсэн байна. “УИХ-ын Өргөдлийн байнгын хороо “Нарантуул” худалдааны төвд гарсан галын улмаас хохирсон түрээслэгчдийн өргөдлийн дагуу эрх ашгийг хамгаалах асуудлыг хөндөж хуулийн хүрээнд ажилласан. Зарим нэг мэдээллийн хэрэгслээр гарч байгаа шиг нийт түрээслэгч, хамааралгүй, түрээслэгч бус этгээдүүдийн өмнөөс ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй болохыг мэдэгдэж байна” гэсэн хариу барьжээ.
0 Сэтгэгдэл



















