Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
Оросын олимпын дөрвөн ч аваргыг Сочид сэргээш хэрэглэсэн гэлээ

Сочид болсон өвлийн олимпод оролцож алтан медаль хүртсэн ОХУ-ын дөрвөн ч аварга сэргээш хэрэглэсэн нь илэрсэн гэж оросын Сэргээшийн эсрэг хараат бус байгууллагын ажилтан асан Виталии Степанов CBS News телевизийн “60 минут” хөтөлбөрт оролцох үеэрээ мэдэгджээ.

Тавдугаар сарын 8-нд эфирт гарсан энэ нэвтрүүлгийн сурталчилгааны роликт дурдсанаар бол Степанов Москвагийн сэргээшийн эсрэг лабораторын эрхлэгч байгаад одоо АНУ-д амьдарч байгаа Григории Родченковтой утсаар ярьжээ. Сочигийн олимпын үеэр сэргээшийн бүхий л хяналт, хэм хэмжээг оросын тусгай алба зохион байгуулж байсан. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд сэргээшийн эсрэг бүхий л үйл ажиллагааг хянаж нууцыг задлахгүй орхисон гэж Родченков ярьсан гэнэ. Тэр бүү хэл Сочийн олимпын үеэр сэргээш хэрэглэсэн тамирчдын бүхэл бүтэн нэрсийн жагсаалт ч байгаа гэнэ.

Харин ОХУ-ын Спортын сайд Витали Мутко “Энэ зарга удаан үргэлжлэх нь. Степанов оросын спортод сэргээш байгаа тухай дахиад л ярьж эхэллээ. Ийм яриа түүний эхний кинонд ч гарсан, одоо ч үргэлжилж байна. Энэ бүгд бол бүгд санаанаасаа зохиосон зүйл гэмээр байна. Сочийн олимп хэдийнээ болоод өнгөрсөн. Тэр үед сэргээшийн шинжилгээг Орос биш, энэ бүх явцыг маш хатуу хяналтын дор хийсэн. Энэ бүхнийг Степанов юу гэх юм бол. Харж л байя, бидэнд хуулийн ямар эрсдэл гарч бид яаж өөрсдийгөө хамгаалах талаар бодож л байна. Энэ бол эхний удаагийн хэрэг биш” гэсэн тайлбар өгчээ.

0 Сэтгэгдэл