Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
Г.Болдбаатар, М.Уранцэцэг, Д.Сумъяа нар жингээ тэргүүлж байна
Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргадаг жүдочдийн чансаа шинэчлэгджээ. Энэ удаа гавьяат тамирчин Г.Болдбаатар 2071 оноогоор тэргүүн байраа эргүүлэн авлаа. Тэрээр Бакугийн их дуулгын өмнө жиндээ тавдугаар байрт байсан бол их дуулгад түрүүлэн 500 оноо авснаар ийн тэргүүлж эхэллээ. Гавьяат тамирчин М.Уранцэцэг 3134 оноогоор тасархай тэргүүлсээр байгаа бол -57 кг ийн жинд гавьяат тамирчин Д.Сумъяа 2751 оноогоор тэргүүлж байна. Ийн манай гурван гавьяат жингээ өнгөлсөөр.
Олимпын оноо хаагдахад хоёр тэмцээн үлдээд буй нь ирэх долоо хоногт болох Алмата Гранпри болон хамгийн сүүлийн хамгийн чухал, хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг Дэлхийн мастеруудын тулаан юм. Мастеруудын тулаан энэ сарын 27 нд Мексик улсад болно. Түрүүлсэн тамирчин 700 оноо өвөртлөж чансаагаа ахиулна. Манай шигшээ багийн тамирчид 14 жингийн 12-т нь эрхээ аваад байна. Дээрх хоёр тэмцээнд үлдсэн хоёр эрхээ авч бүтэн багаараа олимпыг зорих зорилт тавин ажиллаж байна.
Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргадаг жүдочдийн чансаа шинэчлэгджээ. Энэ удаа гавьяат тамирчин Г.Болдбаатар 2071 оноогоор тэргүүн байраа эргүүлэн авлаа. Тэрээр Бакугийн их дуулгын өмнө жиндээ тавдугаар байрт байсан бол их дуулгад түрүүлэн 500 оноо авснаар ийн тэргүүлж эхэллээ. Гавьяат тамирчин М.Уранцэцэг 3134 оноогоор тасархай тэргүүлсээр байгаа бол -57 кг ийн жинд гавьяат тамирчин Д.Сумъяа 2751 оноогоор тэргүүлж байна. Ийн манай гурван гавьяат жингээ өнгөлсөөр. Олимпын оноо хаагдахад хоёр тэмцээн үлдээд буй нь ирэх долоо хоногт болох Алмата Гранпри болон хамгийн сүүлийн хамгийн чухал, хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг Дэлхийн мастеруудын тулаан юм. Мастеруудын тулаан энэ сарын 27 нд Мексик улсад болно. Түрүүлсэн тамирчин 700 оноо өвөртлөж чансаагаа ахиулна. Манай шигшээ багийн тамирчид 14 жингийн 12-т нь эрхээ аваад байна. Дээрх хоёр тэмцээнд үлдсэн хоёр эрхээ авч бүтэн багаараа олимпыг зорих зорилт тавин ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
























