Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
Д.Хүдэрбулга: Олимпын эрх авна гэдэгтээ итгэлтэй байсан

Б.СОНОР
Туркийн Станбул хотноо болсон олимпын эрх олгох чөлөөт, сонгомол бөхийн хамгийн сүүлчийн тэмцээнээс эрчүүдийн 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга хагас шигшээд Энэтхэгийн Маусам Хатриг 8:6-аар ялснаар олимпын эрхээ авсан. Ийнхүү манай эрэгтэй шигшээ багийнхан “Рио-2016” олимпод бүтэн багаараа оролцох боломж бүрдсэн билээ. Олон улсын хэмжээний мастер, Азийн аварга Д.Хүдэрбулга өчигдөр эх орондоо хүрэлцэн ирлээ. Тэрээр “Би олимпын эрх авахын төлөө дөрвөн тэмцээнд оролцлоо. Хамгийн сүүлчийнхээс нь “Рио-2016”-д оролцох эрх авч, эхний том даваагаа давсандаа баяртай байна. Энэ тэмцээн жин тус бүрийн шигшээд шалгарсан тамирчдад олимпын эрх олгосон. Бэлтгэл сайтай, сэтгэл санаа тогтвортой байсан болохоор олимпын эрх авна гэдэгтээ итгэлтэй байсан. Хүн аливаа зүйлд хоёргүй сэтгэлээр зүтгэж, уйгагүй хөдөлмөрлөвөл үр дүнг нь заавал үздэгийг бүр их мэдэрлээ. Энэ дашрамд намайг үргэлж дэмжиж, тусалдаг эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчид болох Ц.Цогтбаяр, Л.Энхбаяр, О.Пүрэвбаатар, Б.Баяраа, анхны багш Лхаажав, Ч.Насанбат эмч, бэлтгэл хангагч Ө.Батзул, “Сүлд” спорт хороо, 429 дүгээр ангийн хамт олон, гэр бүл, чөлөөт бөхийн спортод хайртай, дуртай монголчууддаа маш их баярлаж явдгаа илэрхийлье. Олимпын эрхээ өвөртлөөд Сэтгэл онгойгоод, нуруун дээрээс том чулуу аваад хаячих шиг л болсон. Би өмнө нь 2012 оны олимпын эрхийн үзүүрээс атгаад алдсанаа ер мартдаггүй. Казахстанд болсон тэр тэмцээний хэсгийн аваргын төлөөх барилдаанд Тажикстаны бөхийг хожиж байсан юм. Харамсалтай нь тактикийн алдаа гарган, олимпийн эрхээс мултарч байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Тэрээр бөхийн спортоор хичээллээд есөн жилийн хугацааг ардаа үдсэн төдийгүй чөлөөт, сонгомол бөхийн спортоор Азийн аварга хүртэлх амжилтуудыг гаргаж байсан бол үндэсний бөхөөр барилдаж аймгийн арслан цолонд хүрсэн билээ.
Рио-д дэвжээний алчуур хэрэгтэй гэдэгт итгэлтэй байна

0 Сэтгэгдэл
зочин
арай гэж авчихаад бүлтэрдэг бна штээ
2016.05.13
2016.05.11