Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
Олон улсын хөлбөмбөгийн холбоог эмэгтэй хүн командална

Олон улсын хөлбөмбөгийн холбоо, FIFA-гийн 66 дах конгресс хуралдаж, ерөнхий нарийн бичгийн даргаар анх удаа эмэгтэй хүн томилж, олон улсын хөлбөмбөгийн хөгжилд шинэ өөрчлөлт оруулах хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр боллоо.
Африкийн Сенегал улсын иргэн, өнгөт арьст Фатьма Самба Диуф Самураг олон улсын энэ том байгууллага ерөнхий нарийн бичгийн даргаараа сонгожээ. НҮБ-д 21 жил ажилласан Самура НҮБ-ын Нигери дэх НҮБ-ын суурин төлөөлөгч, хүний эрхийн зохицуулагчаар ажиллаж байгаад ирэх зургадугаар сараас FIFA-д ирж хөлбөмбөгийн төлөөх ажлаа эхлэх юм FIFA-гийн түүхэнд анх удаа эмэгтэй, хар арьст хүн ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож буй нь энэ юм.
FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино конгрессын үеэр олон улсын хөлбөмбөгийн холбооны хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөрүүд өмнөхийг 360 градус эргүүлсэн цоо шинэ хөгжлийн хөтөлбөр болж хөтөлбөрийн хүрээнд гишүүн байгууллага, холбоодыг дэмжин ажиллаж, дөрвөн жилийн хугацаанд гишүүн байгууллага, холбоодын санхүүжилтийг таван сая ам.доллараар нэмэгдүүлэхээ амласан байна.
FIFA энэ удаа холбооны сангийн хөрөнгийн зарцуулалт болон холбооны гишүүн байгууллагуудын санхүүжилтийг холбооны шинэ дүрмийн дагуу бие даасан аудитаар шалгуулж, дүнг нээлттэй, ил тодоор мэдүүлж байхаар болж байна.
Өнгөрсөн жилээс авлигын хэрэгт удирдалгын бараг бүх гишүүн нь сэрдэгдэж, бүр саатуулагдаад байсан Олон улсын хөл бөмбөгийн холбоо FIFA ийнхүү шинэ удирдлага, шинэ хөтөлбөрөөр ил тод ажиллах болсноо зарлалаа.

Олон улсын хөлбөмбөгийн холбоо, FIFA-гийн 66 дах конгресс хуралдаж, ерөнхий нарийн бичгийн даргаар анх удаа эмэгтэй хүн томилж, олон улсын хөлбөмбөгийн хөгжилд шинэ өөрчлөлт оруулах хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр боллоо.
Африкийн Сенегал улсын иргэн, өнгөт арьст Фатьма Самба Диуф Самураг олон улсын энэ том байгууллага ерөнхий нарийн бичгийн даргаараа сонгожээ. НҮБ-д 21 жил ажилласан Самура НҮБ-ын Нигери дэх НҮБ-ын суурин төлөөлөгч, хүний эрхийн зохицуулагчаар ажиллаж байгаад ирэх зургадугаар сараас FIFA-д ирж хөлбөмбөгийн төлөөх ажлаа эхлэх юм FIFA-гийн түүхэнд анх удаа эмэгтэй, хар арьст хүн ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож буй нь энэ юм.
FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино конгрессын үеэр олон улсын хөлбөмбөгийн холбооны хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөрүүд өмнөхийг 360 градус эргүүлсэн цоо шинэ хөгжлийн хөтөлбөр болж хөтөлбөрийн хүрээнд гишүүн байгууллага, холбоодыг дэмжин ажиллаж, дөрвөн жилийн хугацаанд гишүүн байгууллага, холбоодын санхүүжилтийг таван сая ам.доллараар нэмэгдүүлэхээ амласан байна. FIFA энэ удаа холбооны сангийн хөрөнгийн зарцуулалт болон холбооны гишүүн байгууллагуудын санхүүжилтийг холбооны шинэ дүрмийн дагуу бие даасан аудитаар шалгуулж, дүнг нээлттэй, ил тодоор мэдүүлж байхаар болж байна.

0 Сэтгэгдэл