Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Харь гаригийнхан байдаг уу
Энэ жил дэлхий сөнөнө, сөнөхгүй гэсэн яриа дэлхий даяар тараад байгаа нь нууц биш. Дэлхийн хамгийн том байгаль орчин, шинжлэх ухааны ”National Geographic” сэтгүүлийн нийтлэлч Патрик Кигерийн харь гаригийнхны тухай хийсэн судалгаан дээрээ үндэслэн гаргасан сонирхолтой нийтлэлийг та бүхэнд хүргэж байна. Саяхан АНУ-ын шинжлэх ухааны сэтгүүлч Лесли Кин энэ талын бусад мэргэжилтэнтэй хамтран харь гаригийнхны талаархи сонирхолтой зураг, баримт, нийтлэлүүдийг ном болон гаргасан билээ. Энэ номын хамгийн сонирхолтой хэсэг нь тавдугаар бүлэг “Харь гарагийнхан байдаг гэдэгт итгэх таван шалтгаан” юм.



Үүнд:

• Харь гаригийн биетүүд магадгүй 200-300 жилийн өмнөөс хаа сайгүй харагдсаар ирсэн. Одоо ч гэсэн. АНУ-ын сансар судлалын “НАСА” агентлагаас анх 1639 онд Массачусетс мужийн Муди голын ойролцоо хоёроос гурван цагийн туршид гэрлэн биет нисч үзэгдсэн хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс хойш 1897 онд Эверест тосгоны ойролцоо нэгэн биет маш хурдтай эргэлдсээр алга болсон тухай мөн л тэр үед сансар судлаачид шуугисан удаатай.
• Шинжлэх уханы доктор Рүппелтийн “Үл мэдэгдэх нисдэг биетүүд” номондоо хэдэн сарын турш бэлтгэгдсэн цэрэг, тусгай ажиглалтын багаж зэргийг ашиглан ажиглалт хийхэд нисдэг таваг хэлбэртэй биет 91 километрийн зайд харагдсан талаар нийтэлсэн байсан.

• Хэдэн арван жилийн турш янз бүрийн хэлбэр бүхий нисдэг таваг харсан гэх хүмүүс олон байжээ. Тэдгээр биет ихэвчлэн ямар хэлбэрээр хүмүүст үзэгддэг талаар нэгтгэсэн анхны эмхэтгэлийг анх 1949 онд Ирландын хэсэг эрдэмтэд гаргасан нь шинжлэх ухаан сонирхогчдын сонирхлыг тухайн үед ихэд татаж байсан. Энд дурьдсанаар тойрог дугуй, шаантаг эсвэл торпедо хэлбэрийн биетүүд яг ижил хэмжээний зайд эргэлдэх байдалтайгаар хамгийн их үзэгддэг нь батлагдсан юм.

• Колорадогийн Их сургуулийн эрдэмтэд нисдэг  биет унасан гэх газрын ойр орчмын хөрс, өвс ургамлыг судлахад нэгэн бодисын нөлөөллөөр эдгээр ургамал асар их энергийг шингээсэн байдаг гэсэн судалгааг 1968 онд хийж байжээ. Энэ судалгааг Стэнфордын эрдэмтэд цааш нь дэлгэрүүлэн судалснаар тэр бодис нь богино долгионы цацраг туяанаас бий болсон асар хүчтэй химийн урвал явагддаг болохыг олон нийтэд тайлбарласан юм.

• Үл мэдэгдэх нисдэг биетийг харсан гэх гэрчүүдээс цөөн хэдэн хүн нь ер бусын үйл явдлыг харснаас хойш зөн билгийн чадвартай болж ирээдүйг зөгнөх чадвартай болсон талаараа олон нийтэд дэлгэсэн байдаг нь хачирхалтай. Жишээ нь, 1943 онд Калифорни мужийн нэгэн жижиг тосгонд тэнгэрт эргэлдсэн биетийг харсны улмаас ирээдүйг зөгнөдөг болсноор хүүдээ ирж буй гай зовлонгоос сэргийлж чадсан тухайгаа тухайн үеийн сонинд нийтлэгдсэн байдаг.
Түүнчлэн, өнгөрсөн тавдугаар сард “НАСА” агентлаг нисдэг биетийн үзэгдэх тоо ойрын гурван жилдээ огцом нэмэгдэх хандлагатай байгаа талаар өөрсдийн цахим хуудсандаа мэдэгдсэн юм.
3 Сэтгэгдэл
Харь гаригийн хүн гэхээр чөтгөр шиг ойлгодог нь юунаас үүсэлтэй вэ
Бид харь гаригийг судалдаг хэрнэн хажуу айлиа таньдаггүй
Үнэн гэжүү
Хамгийн их уншсан