Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
Мухаммад Али таалал төгсчээ

Мэргэжлийн боксын хүнд жингийн аварга, домогт боксчин Мухаммад Али АНУ-ын Аризона муж улсын эмнэлэгт өнгөрсөн баасан гарагт 74 насандаа таалал төгсчээ. Тэрбээр амьсгалын замын өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ.
Али 1960 оны Ромын Зуны Олимпын наадмаас хагас хөнгөн жингийн төрлөөр алтан медаль хүртэж байсан юм.
Мэргэжлийн бокст орсныхоо дараа Али 1964 онд Сонни Листонг ялснаар 22 настайдаа дэлхийн боксын хүнд жингийн аварга болж байсан билээ. Гэвч үүнээс гурван жилийн дараа тэрбээр Вьетнамын дайнд оролцохоос татгалзсанаар бүс болон бокс тоглох тусгай зөвшөөрлөө хураалгаж байв.
Домогт боксчин 1974 онд мэргэжлийн бокст эргэн ирснээр дахин дэлхийн аварга болж байжээ. Тэрбээр 61 удаа боксын дэвжээнд гарахдаа 56 удаа ялж байв. Үүний 37 удаад нь нокаут буюу нам цохилтоор ялж байсан байна.
Али арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг бат зогсдог байсан юм. АНУ-ын нэгэн ресторанд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсаныг тэрбээр эсэргүүцэн Олимпын алтан медалиа гол руу шидэж байсан удаатай.
АНУ дахь африк гаралтай америкчуудын эрхийг хамгаалахыг шаардсан жагсаал цуглаануудад тэрбээр оролцож, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлд цэг тавихыг дэлхий дахинд уриалж байсан юм.
Алиг 1981 онд мэргэжлийн боксоос зодог тайлсных нь дараа Паркинсоны өвчтэй гэж оношилжээ. Гэсэн ч тэрбээр 1996 оны Атлантагийн Зуны Олимпын бамбарыг асааж байсан билээ.
Өвчин түүнийг сайн дурын үйл ажиллагаанд оролцохыг нь зогсоож чадаагүй юм. Тэрбээр цэргүүд болон эмэгтэйчүүдийг дэмжин АНУ-ын армийн баазуудад очдог байжээ.
2005 онд АНУ-ын Засгийн газар түүнийг Эрх чөлөөний одонгоор шагнажээ. Энэ нь тус улсын хамгийн том шагнал аж.

0 Сэтгэгдэл