Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Хөлбөмбөгийн Евро-2016 хөгжөөн дэмжигчдийн зодооноор эхэллээ

Францад болж байгаа Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах Евро-2016 тэмцээний Орос-Английн шигшээ багийн тоглолтын үеэр Марсел хотын нэгэн уушийн газарт орос английн хөгжөөн дэмжигчдийн дунд зодоон болсон байна.
200 гаруй хүн оролцсон энэ зодоонд францын хөгжөөн дэмжигчид ч оролцож английн хөгжөөн дэмжигчид рүү дайрчээ. Зодоон газар авч, уушийн газрын сандал ширээг шидлэн эвдэлж эхэлсэн тул цагдаагийнхан нулимс асгаруулагч хий, усаар шүршигч ашиглахад хүрч английн хоёр ч хөгжөөн дэмжигчийг саатуулсан байна.
Энэ явдлыг Английн Times сонин “Сүүлийн 10 жилд болсон хамгийн олон хүнийг хамарсан хүчирхийлэл” гэж нэрлэжээ.

Английн хөгжөөн дэмжигчид үймээний үеэр орос улс, ерөнхийлөгч Владимир Путин, теннисч Мария Шарапова нарыг доромжилсон уриа хашгирч байлаа гэж британийн спортын сэтгүүлч Саймон Ранутри өөрийн твиттертээ бичжээ. Тэднийг бас оросуудын өөдөөс өмдөө шувтлан, оросын төрийн далбаагаар арчиж байсан гэжээ.

Зодооны үеэр нийт 35 хүн бэртэж гэмтсэнд эмнэлгийн тусламж үзүүлсний дотор дөрөв нь хүнд гэмтэлтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Англи оросын шигшээ багийн хоорондох тэмцээн нэгийг харьцах нь нэг гэсэн ничээгээр өндөрлөжээ.
Марсельд болсон энэ зодоон, үймээн оросын хөгжөөн дэмжигчдийн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болсон гэж Францын цагдаагийн газрын хөлбөмбөгийн танхайчуудтай тэмцэх салааны тэргүүн Антуан Бутонне мэдэгдсэн байна.

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хөгжөөн дэмжигчдийн зодоон үүгээр зогссонгүй Польшийн шигшээ баг, Умард Ирландын багтай хэсгийн тэмцээнээр тоглохын өмнө ням гарагт Ницце хотод бас хөгжөөн дэмжигчид зодолдож эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.
Оройн 23,00 цагийн үед польшийн 20-30 хөгжөөн дэмчигч умард ирландынхан руу дайрч лонх шидэлсэн тул нөгөөдүүл нь хариу эсэргүүцэл үзүүлж эхэлж. Ойролцоох баар, уушийн газарт байсан хүмүүсийн хэлснээр бол тэд зодооноо зогсоогоогүйгээр үл барам улам улайран зодолдсон тул цагдаагийнхан тэднээс дөрвөн ч хүнийг саатуулсан байна. Зодооны үеэр найман хүн хүнд бэртсэнийг эмнэлэгт хүргэжээ.

Нийт 24 баг зургаан хэсэг болон өрсөлдөж байгаа Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Францын Париж, нийслэлийн дагуул хот Сен-Дени Марсель, Лион, Лилль, Бордо, Тулуза, Ланс, Сент-Этьен болон Ницца хотуудад нэг сар үргэлжилж үлдсэн хоёр баг долдугаар сарын 10-д алтан медалийн төлөө тоглосноор өндөрлөх юм.

0 Сэтгэгдэл