Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Төв, суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өглөө
Засгийн газрын хуралдаанаар төв, суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өглөө.

Түлш, эрчим хүчний үйлдвэр, боловсрол, соёл, эрүүл мэнд, спорт болон зам тээвэр, харилцаа холбоо, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө боловсруулан баталж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллан, бүх шатны сургууль, дотуур байр, цэцэрлэгийн барилгын засвар, өргөтгөлийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Зам, тээврийн сайд М.Зоригт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Эрчим хүчний үйлдвэр, компаниудад 2017 онд шаардлагатай байгаа эрчим хүчний алдагдлын татаасын санхүүжилтийн тооцоог хянаж, Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд тусгуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болгов.

Түлш, эрчим хүчний салбарт 95 тэрбум төгрөгийн  их болон урсгал засвар, хөрөнгө оруулалтын 1537 ажил хийгдэж байгаа бөгөөд 6 дугаар сарын 1-ний байдлаар өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 29.5 хувьтай байна. Үүнээс дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 30.8 хувь, дулааны станц, дулааны шугам сүлжээнүүдийн өвлийн бэлтгэл ажил 26.4, цахилгаан түгээх болон дамжуулах сүлжээ компаниудын өвлийн бэлтгэл 27 хувьтай байгаа юм. 9 дүгээр сарын 1 гэхэд засвар, хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусган, бүх станцуудад 20 хоногийн нүүрсний нөөц үүсгэж,  өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100 хувь хангахаар ажиллаж байна гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан