Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Өнгөрсөн сарын орон сууцны үнийн индекс 2.3 хувьтай гарчээ

Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн хараат бусаар хийсэн орон сууцны үнийн индекс (ОСҮИ)-ийн судалгааны өнгөрөгч сарын дүнг олон нийтэд танилцууллаа.

Судалгаагаар өнгөрсөн сард орон сууцны үнийн ерөнхий индекс 2.3 хувьтай гарчаа. Энэ нь өмнөх сараас 1.1 хувиар буурсан дүн харуулж байгаа юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны зургадугаар сарын дүнтэй харьцуулахад 10.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 15.5 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 1.0 хувиар буурсан бол оны эхэн үетэй харьцуулахад 3.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 8.7 хувиар буурсан үзүүлэлт юм.
Хуучин орон сууцны тухайд -5.9 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.7 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 4.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувиар буурсан үзүүлэлт юм.

Орон сууцны үнийн индексийг  хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5006 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан