Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Н.Төгсцогтын тулааныг дэлхийн 11 оронд шууд дамжуулна

Олон улсын сонирхогчийн боксын холбоо /AIBA/ өнгөрсөн сард хуралдаж, мэргэжлийн боксын тамирчдыг “Рио 2016” олимпод оролцохыг зөвшөөрсөн билээ. Ингэснээр мэргэжлийн дэвжээнд хүч үзэж буй олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт олимпод өрсөлдөх боломжтой болсон юм. Гавьяат маань ч өөрийн цахим хаягаар дамжуулж, “Олимпод оролцох талаар яах ийхээ шийдчихээд тодорхой мэдээлэл тавина аа, манайхаан” хэмээн нийтэлж, олимпод оролцохоос татгалзахгүйгээр үл барам, хэрвээ дасгалжуулагч Жон Гуссен болон гэрээ хийсэн байгууллага зөвшөөрвөл үзээд алдах бодолтой байна гэдгээ илэрхийлсэн.
Гэвч Олон улсын мэргэжлийн боксын холбоо мэргэжлийн тамирчдыг олимпод өрсөлдвөл аваргын бүсийг нь хурааж, тэмцээнд оролцох эрхийг нь нэг жилийн хугацаатай хасахаар болсноо мэдэгдсэнтэй зэрэгцээд Н.Төгсцогт зургаа дахь тулаанаа Пуэрто Рико улсын “DYNAMITE” хочит Р.Васкетэй хийхээр болсон юм. Ингэснээр тэрээр олимпын наадамд оролцох боломжгүй болж байгаа юм.
Н.Төгсцогтын энэ удаагийн тулааныг алдарт ESPN , ESPN Deportes суваг ТВ-ээр энэ сарын 15-ны орой Америкийн зүүн бүсийн цагаар 9.00 цагаас шууд дамжуулан үзүүлэх аж. Дэлхийн спортын лидер сувгуудын нэгээр тулаан нь гарна гэдэг бас л нэр хүндийн хэрэг биз ээ. Түүгээр ч зогсохгүй Н.Төгсцогтоос хэдхэн хоногийн өмнө ESPN –ийн боксын нэрт тоймч, нийтлэлч Дэн Рафаэль хагас цаг орчим хугацаатай утсаар холбогдож, ярилцлага авсан байна. Энэ талаар Н.Төгсцогт өөрийн фэйсбүүк хуудсандаа “15-нд болох тулаан дэлхийн 11 улсад ESPN-ээр шууд гарахаар болсон. Олон сая хүн үзнэ байх. Хувьдаа сайн бэлтгэлээ хийгээд гоё тулаан харуулахыг хичээнэ ээ” хэмээн бичжээ. Түүний энэ удаагийн тулаан АНУ-ын Миссиссиппи мужийн Туника хотын Horseshoe Tunica Hotel& Casino-д болно.
amjilt husey

0 Сэтгэгдэл
2016.07.08