УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Заан Ч.Санжаадамба Монгол Улсын Аварга боллоо

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын даян аварга Г.Өсөхбаяраар манлайлуулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 1024 бөх барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба уран мэхийг уралдуулан хийж, ид хаваа гайхуулан арав даван түрүүлж, төрийнхөө их баяр наадамд анх удаа түрүүлж, Монгол Улсын аварга боллоо.
Харин Архангай аймгийн Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын начин Р.Пүрэвдагва ес даван үзүүрлэж, Улсын арслан цолны болзол хангалаа.
Үндэсний их баяр наадмын шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын арслан Н.Батсуурь нар төрийнхөө их баяр наадамд найм даван шөвгөрсөн юм.

0 Сэтгэгдэл