Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Эрчим хүчний хэмнэлттэй шинэ технологийн шийдлийг танилцуулах үзэсгэлэн гарна

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 3 дахь удаагийн форум 8 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд “Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн дор болно. Форумд зориулж 8 дугаар сарын 3, 4-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд эрчим хүчний хэмнэлттэй, шинэ дэвшилтэт технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн зохион байгуулна. Үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, ногоон эрчим хүч, ногоон тээвэр, ногоон үйлдвэрлэл, дулаалгын технологи гэх мэт байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүдийнхээ шийдлийг танилцуулна. Үзэсгэлэн нь байгаль орчинг хайрлан хамгаалах, байгальд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан сурталчлахад чиглэж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл