Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо
Австралийн тамирчдын гомдлыг шуурхай барагдуулжээ

Рио-де-Жанейрогийн Олимпийн тоглолт явагдах 32 спортын байгууламж уралдаан тэмцээн зохион байгуулахад хэдийн бэлэн болжээ. Эдгээр байгууламжуудын талаар ямар нэгэн шүүмжлэл одоогоор гараагүй байгаа боловч Олимпын хотхонд яльгүй үл ойлголцол гарсан байна. Тухайлбал, Австралийн багийн ахлагч Китти Чиллер “манай тамирчдад зориулсан байранд засвар хийхээс нааш орохгүй” гэдгээ мэдэгдсэн аж.
Усны хоолойноос дусаал гоожиж, зарим өрөөнд хий үнэртэж байгаагаас гадна цахилгааны богино холбоо үүссэн тохиолдол гарсан тухай тэрбээр гомдолложээ. Түүнээс гадна, бие засах өрөөнүүд нь ажиллахгүй, шатны орчимд гэрэлгүй харанхуй байгааг шүүмжилсэн байна.
Харин зохион байгуулагчид энэ мэт гомдлуудыг тэр даруйд нь барагдуулахын тулд 500 хүнийг дайчлан ажиллуулж, яаралтай засвар хийсэн аж. Үүнтэй холбогдуулан, Рио-де-Жанейро хотын дарга Эдуарду Паэс хэлэхдээ “Австралийн тамирчдын тав тухыг хангахын тулд бүхнийг хийхэд бэлэн байна. Тэдний байрны гадаа үүдэнд кенгуру авчирсан ч болно. Үсэрч дэгдэж л байг” хэмээн хошигножээ.
Харин Австралийн Үндэсний Олимпын хорооныхон энэхүү хошигнолыг ойлгож мэдэрсэнгүй. Тус хорооны олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Майк Танкред үүнд хариу өгөхдөө “бидэнд кенгуру хэрэггүй ээ, өрөөнүүдэд тунасан усыг зайлуулахын тулд слесариудыг ирүүлэх хэрэгтэй байна” гэжээ.
Австраличуудаас гадна Оросын гимнастикчид ч мөн адил Олимпын хотхонд хэвийн, тав тухтай байрлах нөхцөл бүрдээгүй байгааг шүүмжилсэн байна. Оросын шигшээгийн ахлах дасгалжуулагч Валентина Родионенко хэлэхдээ “биднийг ийм эрт ирнэ гэж зохион байгуулагчид бодоогүй байх л даа” гэжээ.

0 Сэтгэгдэл