Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хонконг Их британиас хараат бус, Хятадын хараат болсны баяраа тэмдэглэж байна

Хятадын их гүрний дарга Ху Жин Тао өнгөрсөн баасан гаригт Хонконгод хүрэлцэн ирлээ. Тэрбээр гурван өдрийн айлчлал хийж байгаа ч гол зорилго нь Хонконг Их Британийн дарангуйллаас гарсны 15 жилийн ойн ёслолын ажиллагааны нээлтэнд оролцох явдал юм. Их Британийн дарлалд 156 жилийн турш байсан Хонконг 1997 оны долдугаар сарын 1-нд албан ёсоор Хятад улсын бүрэн дэмжлэгтэйгээр хараат бус болсноо зарласан юм. Үүнээс хойш Хонконг өөрийн Үндсэн хуулийнхаа дагуу шилжүүлгээс хойшхи 50 жилийн хугацаанд буюу доод тал нь 2047 он хүртэл Хятадаас хараат байдалтай байх ёстой гэсэн дүрмээр “Нэг улс-Хоёр систем” бодлогыг мөрдөх болсон билээ. Өөрөөр хэлбэл Хятадын Засгийн газар нь Хонконгийн аюулгүй байдал, гадаад бодлогыг хариуцаж, нөгөө талаас хуулийн систем, цагдаагийн алба, мөнгөн тэмдэгт, гаалийн болон цагаачлалыг бодлого зэрэг томоохон шийдвэр шаардсан үйл ажиллагаанд Хятад өөрийн төлөөлөгчөө оролцуулснаар энэ үйл ажиллагаа зохицуулагддаг. Хонконгийн зүгээс санаа зовинож буй нэг асуудал цаг агаарын таагүй байдал юм. Ойрын хэдэн өдөр Өмнөд Хятадын тэнгист хүчтэй шуурга болох төлөвтэй байгааг цаг уурчид урьдчилан сануулсан ч Ху Жин Тао энэ өдрийн үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож буй юм.

0 Сэтгэгдэл