Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Австрали шинэ хуулиа батлав
Австралийн Татварын газраас өнгөрсөн оноос эхлэн хорт утаанд ногдуулах татварын шинэ хууль батлах талаар хэвлэл мэдээллээр ихээхэн шуугьсан билээ. Тэгвэл тэд энэ яриагаа албан ёсоор ажил хэрэг болгожээ. Хуульд зааснаар нэг тонн хүлэмжийн хий ялгаруулах тутамд 23 австрали доллараар торгох ба одоогийн байдлаар хамгийн их хорт хий ялгаруулсан 500 байгууллагад торгууль ноогдуулах болсноо олон нийтэд мэдээллээ. Шинэ хуулийн талаар Засгийн газар “Бид энэ хуулийг баталсандаа баяртай байна. Учир нь хуулийн биелэлт байгаль орчинд эерэг талаараа шууд нөлөөлөх нь ойлгомжтой. Хууль баталснаар дэлхий дахинд нүүрлээд байгаа цаг уурын өөрчлөлттэй тэмцэх нэг арга замыг оллоо гэж үзэж байгаа” гэдгээ цахим хуудсандаа бичсэн байна. Нөгөө талаас, энэ хуулийг эсэргүүцсэн бүлэг хэдийнэ бий болсон ба тэд шинэ хуулиа “хортой хууль” хэмээн нэрийджээ. Үүний гол шалтгаан нь энэ хууль батлагдсанаар амьжиргааны өртгийг нэмэгдүүлнэ гэж үзжээ.
0 Сэтгэгдэл
























