Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Д.Ганбат: Замын чанар, стандарт зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцно
Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ээлжит “Сайдын шуурхай”-гаа хуралдууллаа. Тус шуурхай хурлаар зам, тээврийн салбарт тулгамдаад буй хэд хэдэн асуудлыг онцлон авч хэлэлцжээ.

Олон улсын мэргэшсэн жолоочийг бэлтгэхэд Хөдөлмөрийн яамтай хамтарч ажиллах боломжтой эсэхийг судлахыг холбогдох газруудад сайд Д.Ганбат үүрэг болголоо. Мөн ургац хураалтын бэлтгэл ажлыг хангахад зориулж, ургац хураалтын зам, тээвэр, гүүр, замыг шалгаж, эвдрэл гэмтлийг тогтоох, шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж, засварын ажлыг гүйцэтгэх үүргийг өглөө. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамнаас махны экспортыг нэмэгдүүлэх хүрээнд санаачлагатай ажиллаж, Автотээврийн үндэсний төв, Монгол тээвэр нэгдэл хамтран дээрх ажлыг зохион байгуулахыг даалгасан байна.

Тус шуурхай хуралдааны үеэр ЗТХ-ийн сайд Д.Ганбат замын чанарын асуудлыг онцлоод алдаатай зураг төсөл хийгдсэн, стандарт, шаардлага хангахгүй гүйцэтгэсэн зэргийг нэг бүрчлэн шалгаж танилцуулахыг холбогдох газрын дарга нарт үүрэг болгов. Ингэхдээ алдаа гаргасан, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно гэдгээ ч мэдэгдсэн байна. Тэрээр Мэргэжлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт 21 аймгийг нийслэлтэй холбох тухай тусгагдсан ч Чингис болон Самурай бондын 570 тэрбум төгрөгийн хөрөнгөөр зам барьсан алдаатай бодлогыг давталгүй, буцалтгүй тусламж болон бусад эх үүсвэрээр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх шаардлагатай байгааг онцлов.

Ийнхүү Сайдын шуурхай хурлаар Д.Ганбат сайд хийж хэрэгжүүлэх ажил болон тулгамдаж буй асуудлаар үүрэг, чиглэл өгч, яам болон харьяа байгууллагын дарга нарт  аливаа санал, гомдол, албан бичгийг шуурхай судалж, хариу өгч, шийдэж байхыг үүрэг болгов.
0 Сэтгэгдэл
Юун зураг,зураггүйгэр л мөнгө аваад гэрээ хийгээд байсан шд.,зургийг нь нэхэхээр зураг хийгдээгүй байгаа этр гээд л...
Хамгийн их уншсан