Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хятадад “BLOOMBERG”-ийг ашиглах боломжгүй боллоо
Хятад улсын интернэт хэрэглэгчдийн үзэх боломжгүй цахим хуудас дахин нэгээр нэмэгдэв. Энэ удаа “Youtube”, “Hi5.com” зэрэг дээр нэмэгдээд дэлхийн эдийн засаг, бизнесийн томоохон цахим мэдээлэл түгээгч “Bloomberg”-ийн ээлж иржээ. Харин “Bloomberg”-ийн зүгээс үүний шалтгааныг саяхан тус хуудсанд нийтлэгдсэн Хятадын Дэд Ерөнхийлөгч Си Цзиньпины гэр бүлийн нийт хөрөнгийн талаар мэдээллэсний  улмаас ийм үйлдэл хийлээ хэмээн үзээд байгаа юм. Үүний гол учир нь ноён Си дараагийн Ерөнхийлөгч болох магадлал тун өндөр байгаа ба Хятад улс иймэрхүү хоригийг өмнө нь хэд хэдэн  удаа хийж байсны нэг жишээ нь “The New York Times” сонин юм. Өчигдөр “Bloomberg”-ийн зүгээс хэрэглэгчдэдээ зориулан албан ёсны мэдэгдэл хийсэн. Тус мэдэгдэлд “Манай Bloomberg.com, Businessweek.com зэрэг хуудсууд Хятад улсад тодорхой хугацаагаар ашиглагдах боломжгүй боллоо. Гэхдээ ихэнх хэрэглэгчид маань Баасан гаригийн өглөө шинэ мэдээг хүлээн авч чадсан гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгдэлдээ онцолсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан