Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
С.Батцэцэг, Э.Сумъяа нарын сугалаа гарчээ

БРАЗИЛ УЛСЫН РИО-ДЕ-ЖАНЕЙРО ХОТЫН “OLYMPIC TRAINING CENTER–HALL 3” СПОРТЫН ОРДОНД БОЛЖ БАЙГАА ЗУНЫ ОЛИМПИЙН ЭМЭГТЭЙ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТЭМЦЭЭНИЙ 53, 63, 75 КГ-ЫН ЖИНГИЙН БӨХЧҮҮДИЙН СУГАЛАА ГАРЧЭЭ.
53 кг-ын жинд 19 барилдаж байгаагаас “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 11 бөх оржээ. Олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа “Б” хэсэгт нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт польшийн бөх, армийн дэлхийн аварга, европийн спортын наадмын мөнгөн медальт Катарзина Кравчуктай барилдана. Түүнийг ялбал нигерийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Одинауо Адекуороуе, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, европийн спортын наадмын аварга, европ тивийн аварга София Магдалена Маттссон хоёрын аль ялсантай нь барилдах болно. Энэ хэсэгт хятадын бөх, азийн спортын наадмын хүрэл медальт Хью Чун Зхонг, канадын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Жилиан Галлаус, Ардчилсан Солонгос улсын бөх, ДАШТ-ний хошой хүрэл медальт Ёнг Мюн Сук, германы бөх Нина Хэммэр, украиний бөх, залуучуудын дэлхийн аварга, Зуны оюутны Универсиад наадмын хүрэл, европийн аварга шалгаруулах тэмцээний хошой алт, хүрэл, мөнгөн медальт Юлия Хавалжи Благиня нарын бөхчүүд байна.

“А” хэсэгт японы бөх, олимпийн 3 удаагийн, дэлхийн 12 удаагийн аварга, Азийн спортын наадмын 4 удаагийн аварга, тивийн аварга Саори Ёшида, азербайжаны бөх Наталья Синишин, сенегалын бөх Изабелла Самбу нар байна.
63 кг-ын жинд 19 барилдаж байгаагаас “А” хэсэгт, “Б” хэсэгт 11 бөх оржээ. Гавьяат тамирчин С.Батцэцэг “А” хэсэгт нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт нигерийн бөх Блессинг Оборудудутай таарч гуравдугаар тойрогт болгарын бөх, ДАШТ-ний хүрэл, 3 мөнгө, европийн спортын наадмын хүрэл медальт Тайбе Юсейн, АНУ-ын бөх дэлхийн аварга Елена Пирожкова хоёрын аль ялсантай барилдана. Энэ хэсэгт казахстаны бөх, ДАШТ-ний болон азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Екатерина Ларионова, шведийн бөх, ДАШТ-ний хүрэл, европийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт Хенна Йоханссон, беларуссын бөх, европийн спортын наадмын хүрэл, тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Мария Мамащук, чехийн бөх Адела Ханческова нар байна.
“Б” хэсэгт японы бөх, ДАШТ-ний мөнгөн медальт, өсвөрийн дэлхийн аварга, залуучуудын дэлхийн хошой аварга Рисако Кавай, канадын бөх, Пан-Америкийн спортын наадмын аварга Бракстон Рей Стоун, украиний бөх, ДАШТ-ний алт, хошой хүрэл медальт, оюутны ДАШТ-ний хошой аварга, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, мөнгө, хошой алтан медальт Юлия Ткач Остапчук, латвийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт, европийн 4 удаагийн аварга Анастасия Григорьева, польшийн бөх, ДАШТ-ний хошой хүрэл, европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой алт, 3 хүрэл медальт Моника Ева Михалек, унгарын бөх, ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт Марианна Шастина, оросын бөх, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Инна Тражукова нарын шилдгүүд оржээ.
Эх сурвалж: МЧБХ

0 Сэтгэгдэл