УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Judo for Tommorrow” сургалт үргэлжилж байна

Японы Засгийн газар, гадаад харилцааны яам, Японы жүдо бөхийн холбооноос Монголын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулж буй “Judo for Tommorrow” нэртэй хөтөлбөр зүүн аймгуудад хэрэгжиж байна.
Тус хамтын ажиллагааны хүрээнд Япон улсаас “Тэнри” их сургуулийн багш Цүжиока, “Тойн Йокохама” их сургуулийн багш Хаяаши нар Монголын жүдо бөхийн холбооны дасгалжуулагч Г.Бат-Эрдэнийн хамтаар зүүн бүсийн аймгуудад жүдо бөхийн сургалт явуулж байгаа нь энэ. Хэнтий аймагт энэ сарын 7-ноос эхэлж хоёр хоног үргэлжилсэн сургалт өнөөдөр Дорнод аймагт өртөөлж дуусна. Харин 10, 11-нд Сүхбаатар аймагт болох семинарт зүүн гурван аймгийн жүдо бөхийн клубүүд ихэд идэвхтэй оролцож байгаа аж.
Энэхүү сургалт нь тамирчдад жүдо бөхийн үндэс болон зөв уналт, мэх давталт, зөв техникийн анхан шатыг суулгах зорилготой. Тус хөтөлбөрийн анхных нь энэ оны гуравдугаар сард Ховд, Увс аймагт зохион байгуулагдсан бөгөөд япон багш нар жүдо бөхийн үндэс суурь техникийг зааж сургасан билээ.

0 Сэтгэгдэл