Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
”Алтан намар” үзэсгэлэн худалдаа ”Мишээл экспо”-д болно

Тариаланчдын төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжиж хамтран ажиллахаар нийслэл  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд “Алтан намар” өргөтгөсөн худалдааг 8-р сарын 20-ны өдрөөс 10-р сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Нийслэлд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах талбайг дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран хүн ам олноор суурьшсан хорооллуудын 43 байршилд 434 цэгт гарган ажиллахаар төлөвлөснөөс 38 байршлын 370 цэгийн үйл ажиллагаа жигдрэн ажиллаж байгаа талаар нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.  “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 14 аймгийн 13 сум, нийслэлийн 5 дүүргийн нийт 240 ногоочин, 6 аж ахуй нэгж, 12 хоршоо, 4 төсөл хөтөлбөр оролцож 950 гаруй тонн төмс, хүнсний ногоо, тариамал болон байгалийн жимс, жимсгэнэ, гоёл чимэглэлийн мод, бутны суулгац, эмийн ургамал борлуулахаар оролцоно гэдгээ мэдэгджээ. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2016 оны 9-р сарын 14-20-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулахаар болсон байна. Тус арга хэмжээний үеэр “Эх орны эрүүл сүү” өдөрлөг, “Ногоон хүнс-эрүүл амьдрал” өдөрлөг, “Дэлхийд танигдсан Монгол амт”, “Эрүүл хүнс-таны сонголт”, “Органик хөдөө аж ахуйг дэмжих” нь зэрэг өдөрлөгүүд болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан