УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өсвөрийн хөлбөмбөгчид амжилт арвинтай эх орондоо ирлээ

Хөх хотыг өнгөрөгч сарын 18-ны өдөр зорьж хилийн чанд дахь тэмцээнийхээ аяллыг эхлүүлсэн Монгол Улсын 14 хүртэлх насны шигшээ баг өчигдөр эх орондоо ирлээ. Тэд наймдугаар сарын 20-30-ны хооронд Хөх хотод болсон “Нэг зам, Нэг бүс” тэмцээнд амжилттай оролцож түрүүлсэн юм. Өөрсдөөсөө нэг насаар ах хүүхдүүдтэй тоглож алтан медаль энгэртээ гялалзуулсан шигшээ багийнхан бэлтгэлээ Хөх хотод үргэлжлүүлэн хийж байгаад энэ сарын 3-нд Бээжин хотыг зорьжээ. “Азийн хөлбөмбөгийн холбооны зүүн бүсийн 14 хүртэлх насны фестиваль”-ийн сугалаагаар манай шигшээ баг “Гуам”, “Умард Марианы Аралууд”, “Япон”, “БНСУ”-ын шилэгдмэл хөвгүүдтэй оноолт таарсан аж.
Фестиваль энэ сарын 4-9-нд явагдахад “БНСУ”, “Япон”-ы шигшээ багт олон гоолын зөрүүгээр хожигдсон бол “Гуам”-тай эн тэнцүү тоглосон ч 3:1-ээр хожигджээ. Харин хэсгийнхээ сүүлийн тоглолтыг “Умард Марианы аралууд”-тай хийж 7:2-оор хожсоноор тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Шигшээ багийн менежерээр гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батзаяа, ахлах дасгалжуулагч Д.Нанжид, туслахаар Б.Баярхүү, эмчээр Д.Батчулуун нар ажиллажээ. Мөн тэрхүү хөлбөмбөгийн наадамд МХБХ-ны шүүгчид болох Э.Нямсайхан, Н.Оргилбаяр гэсэн залуу шүүгчид оролцож туршлага судалсан байна.

0 Сэтгэгдэл