Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Азийн шилдэг сагсчид Монголд өрсөлдөнө
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотноо энэ сарын 18-25 нд Азийн Оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн VI тэмцээнийг зохион явуулахаар болсон. Ази тивийн оюутны спортын холбооны 2016 оны тэмцээний хуваарийн дагуу явагдах Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн зургаадугаар тэмцээнд БНСУ, БНХАУ, Макао, Монгол, Казахстан, Тайвань, Хонгконг гэсэн орны баг тамирчин орж өрсөлдөх юм. Багууд хоёр хэсэгт хуваагдан тоглохдоо “А” хэсэгт дөрөв, “В” хэсэгт гурван баг орно. Тэмцээний сугалаа өнөөдөр Спортын төв ордонд явагдахаар болжээ. Тэмцээний “А” хэсгийг талбайн эзэн Монголын баг толгойлох бол “В” хэсгийг өнгөрсөн тэмцээний аварга БНХАУ-ын баг толгойлно. Хэсэгтээ тойргоор тоглон хэсэг бүрээс эхний хоёр байранд орсон баг цаашид медалийн төлөө хасагдах журмаар тэмцээн явагдахаар болсон юм. Харин тэмцээнд 17-25 насны оюутан тамирчид оролцоно.
Монголын оюутны эрэгтэй шигшээ баг тус тэмцээнд 2006 оноос эхлэн тасралтгүй оролцон 2010, 2012 оны тэмцээнүүдээс хүрэл медаль хүртэн амжилттай оролцож байсан юм. Мөн Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 тэмцээнд 2015 онд оролцон мөнгөн медаль хүртэж байсан Ази тивийн шилдэг багуудын нэг гэдгээ батлан харуулж байсан билээ.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотноо энэ сарын 18-25 нд Азийн Оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн VI тэмцээнийг зохион явуулахаар болсон. Ази тивийн оюутны спортын холбооны 2016 оны тэмцээний хуваарийн дагуу явагдах Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн зургаадугаар тэмцээнд БНСУ, БНХАУ, Макао, Монгол, Казахстан, Тайвань, Хонгконг гэсэн орны баг тамирчин орж өрсөлдөх юм. Багууд хоёр хэсэгт хуваагдан тоглохдоо “А” хэсэгт дөрөв, “В” хэсэгт гурван баг орно. Тэмцээний сугалаа өнөөдөр Спортын төв ордонд явагдахаар болжээ. Тэмцээний “А” хэсгийг талбайн эзэн Монголын баг толгойлох бол “В” хэсгийг өнгөрсөн тэмцээний аварга БНХАУ-ын баг толгойлно. Хэсэгтээ тойргоор тоглон хэсэг бүрээс эхний хоёр байранд орсон баг цаашид медалийн төлөө хасагдах журмаар тэмцээн явагдахаар болсон юм. Харин тэмцээнд 17-25 насны оюутан тамирчид оролцоно. Монголын оюутны эрэгтэй шигшээ баг тус тэмцээнд 2006 оноос эхлэн тасралтгүй оролцон 2010, 2012 оны тэмцээнүүдээс хүрэл медаль хүртэн амжилттай оролцож байсан юм. Мөн Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 тэмцээнд 2015 онд оролцон мөнгөн медаль хүртэж байсан Ази тивийн шилдэг багуудын нэг гэдгээ батлан харуулж байсан билээ.
0 Сэтгэгдэл



















