Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Эгийн голын УЦС юу болж байна вэ

“Ардын намыг” ялалтад хүргэсэн сонгуулийн үеэр хамийн олон хөндөгдсөн сэдвийн нэг нь Эгийн голын УЦС-ын төсөл байлаа. Ардчилсан нам төр барьж байх үед Оросын тал Байгаль нуурыг хамгаалах нэрийдлээр энэ төслийг зүйл бүрээр эсэргүүцэн хааж байсан. Эгийн гол дээр УЦС барих л юм бол Байгаль нуур ширгэж дуусах гээд байгаа тухай аюулын харанга дэлдсэн сүржин мэдээ Оросын бүх л том ТВ суваг, сонин, сайтуудаар өдөр алгасахгүй явж байсныг уншигч та санаж байгаа байх. Сонгууль дуусч Ардын нам ялсан нь гарцаагүй болсны дараачаас Байгаль нууртай холбоотой мэдээлэл огт гарахаа байсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Энэ сэдвийг цор ганц удаа хөндсөн хүн нь Ерөнхий сайд Медведев. Тэрээр “АСЕМ”-ын чуулга уулзалтад оролцохоор ирэхдээ хоёр улс Байгаль нуурын экологийн аюулгүй байдлыг хангах тал дээр тохиролцож чадвал Эгийн голын УЦС барих төслийг зөвшөөрч болох юм гэсэн утгатай мэдэгдэл хийсэн.

Үүний дараахнаас Оросын Гадаад хэргийн сайд Лавров нь Сэлэнгэ мөрөн дээрх УЦС барих Монголын төслүүдийн  Байгаль нуурын экологийн тогтолцоонд үзүүлэх нөлөөг судлах ажлын бүлэг байгуулсан тухай мэдэгдлийг есдүгээр сарын 1-нд хийсэн. Энд Эгийн гол гэж хэлэлгүйгээр Сэлэнгэ мөрөн гэж дурдсан явдал жирийн нэг тохиолдол биш байх. Тэгэхээр Ардын нам маань өнгөрсөн 70 жилийн турш Хойд хөршид талтай гэдгээрээ хуримтлуулсан улс төрийн капиталаа ашиглах цаг болсон гэсэн үг.

Эдийн засаг хүнд байдалд орсон ийм үед гаднаас олон тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн Эгийн голын УЦС шиг том төсөл хэрэгжүүлэх нь манай улсад ямар эерэг нөлөө үзүүлэх талаар олон зүйл ярих нь илүүц биз. Тиймээс Ардын намын эрхэмүүд ээ, Эгийн голын УЦС-ын төсөл юу болсон бэ, яагаад удаад байна вэ гэж асуух нь зөв байх.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан