Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
100 ам.метр хүртэлх талбай бүхий орон сууц ипотекийн зээлд хамрагдах боломжтой
Найман хувийн хүүтэй ипотекийн зээл зогсоогүй, арилжааны банкуудад ипотекийн зээлтэй холбоотой шалгалт явуулахын тулд түр зогсоосон гэх тайлбарыг өнгөрсөн долоо хоногт Монголбанкнаас хийсэн. Тухайн үед “Арилжааны банкууд ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг буруу зориулалтаар зарцуулсан нь илэрсэн тул түр зогсоосон хэмээж байсан. Өөрөөр хэлбэл, банкууд ипотекийн зээлийн эх үүсвэрээ авахын тулд Монголбанкинд зээлийн зориулалтын мэдээллээ өгдөг. Уг мэдээлэлд үндэслэж Монголбанкнаас санхүүжилт олгодог ч зарим банк зээлийн эх үүсвэрээ өөр зээлд зарцуулсан тохиолдол илэрчээ. Тиймээс энэ хэрэгт шалгалт явуулж улмаар гарсан зөрчлүүд дээр дүгнэлт хийж байгаа бөгөөд албан ёсны дүгнэлт гарсны дараа ипотекийн зээл үргэлжлэх ажээ.

Энэ тухайд Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн мэргэжилтэн Л.Энхдэлгэр “Монголбанкнаас арилжааны банкуудад хийсэн шалгалтын хариу гарсан. Тодорхой зөрчлүүд илэрсэн учир ипотекийн зээлийн санхүүжилтийг түр зогсоосон. Шалгалтын дагуу ямар арга хэмжээ авах, цаашид ипотекийн зээлийн санхүүжилтийг хэрхэн олгох асуудлыг Монголбанкны захирлуудын зөвлөл өнгөрсөн долоо хоногоос хэлэлцэж эхэлсэн. Одоогоор ямар нэг тодорхой шийд гараагүй байна. Ерөнхийдөө ипотекийн зээл цаашид зорилтот бүлэг рүү чиглэсэн, санхүүжилтийн хувьд илүү тогтвортой механизмыг бүрдүүлэх чиглэлд ажиллаж байна. Энэ хүрээнд эхний ээлжинд ипотекийн зээлд хамрагдах орон сууцны ам.метрт тавьсан хязгаарлалтыг 80 ам.метр хэвээр үлдээх, нэг хүнд нэг л орон сууцны зээл олгох тухай хэлцэж байна” гэв. Харин энэ асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтынхаа үеэр байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоно. Гэхдээ одоо мөрдөгдөж байгаа журамд өөрчлөлт оруулж, 80 ам.метр талбай гэх хязгаарлалтыг 100 болгон өөрчилнө” гэв. Мөн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Мөнхбаяр дээрх хэмжээг 120 ам.метр болгон өөрчлөх хүсэлт гаргасан ч Ерөнхий сайд 100 ам.метр гэсэн хязгаар тогтоолоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан