Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Чанаргүй зээл нэг их наяд төгрөгт хүрчээ
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ өнгөрсөн сарын эцэст 12.4 их наяд төгрөгт хүрчээ.
Энэ нь өмнөх сарынхаас 50.5 тэрбум төгрөг буюу 0.4 хувь, өмнөх оны мөн үеэс 470.3 тэрбум төгрөг буюу 3.9 хувийн өсөлттэй гарсэн үзүүлэлт юм. Харин хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл 782.2 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрөгч наймдугаар сарынхаас 5.5 хувь, өмнөх оныхоос 5.6 хувиар буурсан үзүүлэлт ажээ.
Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл нэг их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сараас 20.8 тэрбум төгрөг буу 2.0 хувиар буурсан үзүүлэлт хэмээн статистикчид хэлж байна. Харин өмнө онтой харьцуулахад 21.6 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Чанаргүй зээлийн үзүүлэлтийг урт хугацааных нь хувьд авч үзвэл зээлийн хэмжээ 2008 оны есдүгээр сараас нэмэгдэж эхэлсэн байна.
Зээлийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээл 6.3 хувийг эзэлж байгаа бол чанаргүй зээл 8.4 хувьтай байна. Гэвч чанаргүй зээл 2014 оны арванхоёрдугаар сард хамгийн өндөр буюу нийт зээлийн 17.4 хувьтай тэнцэж байсан юм. Харин энэ оны байдлаар нийт зээлийн 8.2 хувьтай тэнцэж байна. Өнгөрөгч есдүгээр сард улсын хэмжээнд олгосон нийт хадгаламжийн хэмжээ 8.1 их наяд төгрөг болж, 4.3 тэрбум төгрөг буюу 0.1 хувиар буурчээ. Энэхүү хадгаламжийн 69.9 хувь нь төгрөгийн хадгаламж байгаа ажээ.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ өнгөрсөн сарын эцэст 12.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сарынхаас 50.5 тэрбум төгрөг буюу 0.4 хувь, өмнөх оны мөн үеэс 470.3 тэрбум төгрөг буюу 3.9 хувийн өсөлттэй гарсэн үзүүлэлт юм. Харин хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл 782.2 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрөгч наймдугаар сарынхаас 5.5 хувь, өмнөх оныхоос 5.6 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

0 Сэтгэгдэл