Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
УЦС: Монгол тендрээ зарлаж, Оросууд Дэлхийн банкинд асуулга тавив
Энэ аравдугаар сарын 7-ны өдөр Дэлхийн банк Сэлэнгэ мөрөн дээр барих Шүрэнгийн болон Орхон гол дээр барих усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийлгэхээр тендер зарласнаа мэдэгджээ. Бүр 2012 онд Дэлхийн банк энэ төслийг хэрэгжүүлэхэд зориулж 25 сая доллар зарцуулахаа мэдэгдсэн юм.
Уг нь Орос, Монгол хоёр улс Байгал нуурын гол цутгал дээр усан цахилгаан станц барих эсэх талаар ОХУ-ын Буриад улс, Эрхүү мужийн ард иргэдээс санал асуулга явуулсны дараагаар тендрээ зарлана гэж өнгөрсөн тавдугаар сард тохирсон. Гэтэл энэ санал асуулга болоогүй байхад тендрээ зарласан болохоор ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской Дэлхийн банкнаас монголын усан цахилгаан станцын төслийн тендер зарласан тухай тодруулахаар ханджээ.
Ирэх арваннэг, арванхоёрдугаар сард явуулах санал асуулгаар Буриад улсын 9 суурин газар, Эрхүү мужийн нэг суурины ард иргэдээс саналыг нь авах юм. Гэхдээ монголын тал оросын иргэдийн саналыг харгалзаж үзэх эсэх нь асуулт хэвээр үлдэж байна.
Оросын тал бас энэ арванхоёрдугаар сард Улаанбаатарт болох хоёр улсын Засгийн газар хоорондын худалдаа эдийн засаг, болон шинжлэх ухаан техникийн хамтын ажилллагааны комиссын хуралдаанаар энэ асуудлыг ярилцахаар төлөвлөөд байсан юм байна.
Гэтэл Дэлхийн банкны албан ёсны сайт дээр Монголын усан цахилгаан станцын төслийн тендрүүдийг зарласан гэсэн мэдээлэл гарсан нь Оросын засгийн газар, ард иргэдийн гайхшралыг төрүүлж ийн Дэлхийн банкинд хандаж байгаа энэ юм байна хэмээн newsbabr.com сайтад бичжээ.
аа шийд тусгаар улс орон өөрсдийн байгалийн нөөцийг ашиглах нь Монголчуудын асууд*****
Энэ аравдугаар сарын 7-ны өдөр Дэлхийн банк Сэлэнгэ мөрөн дээр барих Шүрэнгийн болон Орхон гол дээр барих усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийлгэхээр тендер зарласнаа мэдэгджээ. Бүр 2012 онд Дэлхийн банк энэ төслийг хэрэгжүүлэхэд зориулж 25 сая доллар зарцуулахаа мэдэгдсэн юм.Уг нь Орос, Монгол хоёр улс Байгал нуурын гол цутгал дээр усан цахилгаан станц барих эсэх талаар ОХУ-ын Буриад улс, Эрхүү мужийн ард иргэдээс санал асуулга явуулсны дараагаар тендрээ зарлана гэж өнгөрсөн тавдугаар сард тохирсон. Гэтэл энэ санал асуулга болоогүй байхад тендрээ зарласан болохоор ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской Дэлхийн банкнаас монголын усан цахилгаан станцын төслийн тендер зарласан тухай тодруулахаар ханджээ.
Ирэх арваннэг, арванхоёрдугаар сард явуулах санал асуулгаар Буриад улсын 9 суурин газар, Эрхүү мужийн нэг суурины ард иргэдээс саналыг нь авах юм. Гэхдээ монголын тал оросын иргэдийн саналыг харгалзаж үзэх эсэх нь асуулт хэвээр үлдэж байна.
Оросын тал бас энэ арванхоёрдугаар сард Улаанбаатарт болох хоёр улсын Засгийн газар хоорондын худалдаа эдийн засаг, болон шинжлэх ухаан техникийн хамтын ажилллагааны комиссын хуралдаанаар энэ асуудлыг ярилцахаар төлөвлөөд байсан юм байна.
Гэтэл Дэлхийн банкны албан ёсны сайт дээр Монголын усан цахилгаан станцын төслийн тендрүүдийг зарласан гэсэн мэдээлэл гарсан нь Оросын засгийн газар, ард иргэдийн гайхшралыг төрүүлж ийн Дэлхийн банкинд хандаж байгаа энэ юм байна хэмээн newsbabr.com сайтад бичжээ.
0 Сэтгэгдэл
2016.10.18



















