Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
2020 он гэхэд Монгол 2,0 сая жуулчин хүлээн авна гэнэ

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2016 оны эхний есөн сард монголын 1,7 сая хүн гадаад улсад зорчсоны 80,4 хувь болох 1,3 сая нь хувийн хэргээр гадагшаа явсан байна.

Энэ хугацаанд монгол улсын хилээр нийт 4,1 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 388,6 мянгаар буюу 10,6 хуаир өссөн дүн байна.
Харин оны эхний 9 сард манайд 325 мянган жуулчин ирсэн нь өмнөх оныхоос 2,5 хувиар өссөн гэнэ.
Байгаль орчин, Ногоон хөгжил, аялал жуулчлалын  яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга  Б.Маргад “Новости Монголии” сонинд өгсөн ярилцлагадаа Монгол Улс аялал жуулчлал хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж байгааг дурдаад монголын аймаг, бүс нутаг бүр аялал жуулчлалын гайхамшигтай бүтээгдхүүнтэй гэсэн байна.

Ингээд аймаг бүрт, Өмнөговь аймагт гэхэд л үлэг гүрвэлийн, палентологийн музей ажиллаж байгаа, Өвөрхангай аймагт “XIII  зуун” цогцолбор, зүүн аймгуудад Чингис хааны амьдралтай холбоотой түүхэн газруудаар аялж болно гэжээ. Хөвсгөлд бол цаатны амьдрал, гүн цэнхэр нуур гэх мэт.

Энэчлэн Монгол Улсын Мэргэжлийн засгийн газар 2017 онд эх орондоо гадаадын нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байгаа бол гурван жилийн дараа 2020 онд мөнх хөх тэнгэрийн энэ орон гадаадын хоёр сая жуулчин хүлээн авч үйлчлэх зорилт тавиад ажиллаж байгаа юм байна newsbabr.com сайтад Елена Бeрёзка бичжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан